Хүн
From Wikipedia, the free encyclopedia
"Хүмүүс" үгээр энд холбогдлоо. Бусад утгыг, «Хүмүүс (салаа утга)»-с харна уу.
Хүн гэдэг нь Хөхтний анги, Приматын баг, Гоминидын овогт багтах Хомо сапиенс (лат.: "ухаант хүн") зүйлийн амьтан юм [1][2]. Дэлхий дээр оршин буй бусад амьд организмтай харьцуулахад хүн нь маш өндөр хөгжсөн тархитай бөгөөд ярих, сэтгэх, өөрийгөө шинжих чадвартай болно. Сэтгэлгээний энэхүү чадвар, хойд хөл дээрээ явдаг, биеийн босоо хөгжилтэй хослон хүн нь бусад зүйл амьтдаас илүүтэйгээр урд мөчөө ашиглан төрөл бүрийн багаж хийх, хэрэглэх боломжтой болжээ. ДНХ-гийн судалгаагаар орчин үеийн хүн нь ойролцоогоор 200,000 жилийн өмнө Африк тивд үүсэн. [3], улмаар бусад тивүүд рүү нүүн тархсан байна. 2022 оны байдлаар Дэлхийн хүн ам 8 тэрбумд хүрээд байна.
Quick Facts Хүн Оршин байсан хугацаа: Плейстоцен - Одоо хүртэл, Биологийн ангилал ...
Хүн Оршин байсан хугацаа: Плейстоцен - Одоо хүртэл | ||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Пионер 10 ба Пионер 11 сансрын хөлөг дээр зурагдсан хүнийн зураг | ||||||||||||||||
Биологийн ангилал | ||||||||||||||||
| ||||||||||||||||
Латин нэр | ||||||||||||||||
Homo sapiens sapiens Карл Линней, 1758 | ||||||||||||||||
Close