Хятад
From Wikipedia, the free encyclopedia
Бүгд Найрамдах Хятад Ард Улс (товчоор Хятад) — Дорнод Азид оршсон бүрэн эрхт улс.
Бүгд Найрамдах Хятад Ард Улс ᠪᠦᢉᠦᠳᠡ ᠨᠠᠶᠢᠷᠠᠮᠳᠠᠬᠤ ᠬᠢᠲᠠᠳ ᠠᠷᠠᠳ ᠤᠯᠤᠰ | |
---|---|
Төрийн дуулал: 义勇军进行曲 Yìyǒngjūn Jìnxíngqǔ "Сайн дурынхны марш" | |
Нийслэл | Бээжин 39°55′N 116°23′E |
Томоохон хот хүн амын тоогоор | Шанхай |
Албан ёсны хэл | Хятад хэл[lower-alpha 1] |
Хүлээн зөвшөөрөгдсөн орон нутгийн хэл | |
Албан бичиг | Хялбаршуулсан Хятад ханз[lower-alpha 2] |
Угсаатны бүлгүүд (2020)[1] | |
Шашин (2020)[2] |
|
Ард түмний нэршил | Хятадууд |
Төр засаг | Нэгдмэл Коммунист нэг-намын социалист бүгд найрамдах улс |
• Нам төрийн удирдагч[lower-alpha 3] | Ши Жиньпин |
• Ерөнхий Сайд | Ли Кэчян |
• Их Хурлын Дарга | Ли Жаньшу |
Ван Ян | |
Хууль тогтоох байгууллага | Ардын Төлөөлөгчдийн Их Хурал |
Түүх | |
МЭӨ 2070 | |
МЭӨ 221 | |
1912 оны 1 сарын 1 | |
• Бүгд Найрамдах Ард Улсын тунхаглал | 1949 оны 10 сарын 1 |
1954 оны 9 сарын 20 | |
1982 оны 12 сарын 4 | |
1999 оны 12 сарын 20 | |
Газар нутаг | |
• Нийт | 9,596,961 км2[lower-alpha 5] (3 / 4) |
• Усны эзлэх талбай (%) | 2.8 |
Хүн ам | |
• 2022 тооцоо | 1,410,539,758[3] (1) |
• 2020 тооллого | 1,411,778,724[3] (1) |
• Нягтаршил | 145[4]/км2 (83) |
ДНБ (ХАЧТ) | 2022 тооцоо |
• Нийт | ▲ $30.074 их наяд[5] (1) |
• Нэг хүнд ноогдох | ▲ $21,291[5] (72) |
ДНБ (нэрлэсэн) | 2022 тооцоо |
• Нийт | ▲ $18.321 их наяд[5] (2) |
• Нэг хүнд ноогдох | ▲ $12,970[5] (67) |
ОТББИ (2019) | ▼ 38.2[6] дундаж |
ХХИ (2021) | ▲ 0.768[7] өндөр · 79 |
Мөнгөний нэгж | Хятадын юань (元/¥)[lower-alpha 6] (CNY) |
Цагийн бүс | UTC+8 (CST) |
Огнооны формат | жжжж-сс-өө (年/月/日) |
Жолооны тал | баруун (Эх газрын Хятад) зүүн (Хонконг ба Макао) |
Утасны томьёо | +86 +852 (Хонконг) +853 (Макао) |
Домэйн нэр |
|
Хятад улс 9.6 сая км2 нутаг дэвсгэртэй дэлхийн 3-р том орон бөгөөд зүүн талаараа Номхон далайд тулж бусад талаараа Вьетнам, Лаос, Бирм, Бутан, Энэтхэг, Балба, Пакистан, Афганистан, Тажикистан, Киргиз, Казах Монгол, Орос, Хойд Солонгос гэсэн 14 улстай хиллэдэг. Хангай говь, халуун сэрүүн гээд газрын тогтоц, уур амьсгал янз бүр. Тайвань, Энэтхэг зэрэг хэдэн оронтой газар нутгийн маргаантай. 1.36 тэрбум буюу дэлхийн хамгийн олон хүнтэй улс юм. Үндсэн хүн ам хятад үндэстнийг (91.5%) багтаагаад 56 нэрийн ард түмэн байна. Албан ёсны хэл — хятад. Нийслэл — Бээжин.
Хятадад эртнээс соёл иргэншил тогтсон. Домгийн Ся улсаас хойш НТӨ 221 онд Цинь улс хүчирхэгжиж хятад үндэстний анхны нэгдсэн улсыг үүсгэжээ. Олон улс халалцсаар 1911 онд манж Чин улс мөхсөнөөр хаант засгаас татгалзаж, бүгд найрамдах засаг авсан бөгөөд иргэний дайныг төгсгөж өнөөгийн БНХАУ 1949 онд байгуулагдсан. Коммунист (эв хамт) улс төрийн дэглэм, зах зээлийн баримжаат социалист (нийгэм журамт) эдийн засагтай, нэгдмэл төрийн байгууламжтай. Дотроо муж, өөртөө засах орон, төвөөс захирах хот, онцгой захиргаат орон гээд 33 нутаг болж хуваагддаг.
Хятад улс аж үйлдвэржиж, эдийн засаг нь тогтмол хурдтай өсч байгаа бөгөөд дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээгээр Америкийн Нэгдсэн Улсын дараа 2-рт байна. Цөмийн зэвсэгтэй. 1971 онд Тайваньд байсан Нэгдсэн Үндэстний Байгууллагын- суудлыг зүй ёсоор авсан бөгөөд НҮБ-ын Аюулгүй зөвлөлийн байнгын гишүүн юм. Дэлхийн Худалдааны Байгууллага, АПЕК, Шанхайн Хамтын Ажиллагааны Байгууллага, Их Хорь зэрэг олон улсын байгууллагын гишүүн.