Нэгдсэн Үндэстний Байгууллага
From Wikipedia, the free encyclopedia
Нэгдсэн Үндэстний Байгууллага (НҮБ) нь олон улсын хууль, эдийн засгийн хөгжил, аюулгүй байдал, нийгмийн асуудлууд болон хүний эрхийн талаар хамтран ажиллах зорилго бүхий олон улсын байгууллага юм. Үндэстнүүдийн Лиг үүргээ гүйцэтгэж чадалгүй дэлхийн дайн гаргуулснаас улбаалан Дэлхийн хоёрдугаар дайны ялагч тал болох Холбоотнууд голлон 1945 онд байгуулжээ. Өнөөдөр дэлхийн бараг бүх улс гүрэн энэхүү байгууллагад элсжээ. Тухайн үед дайнд ялсан улсууд Аюулгүйн Зөвлөлийн байнгын гишүүн орнууд болсон бөгөөд тэдгээр улсуудын нөлөө маш их байдаг нь даяаршил, Нэгдсэн Үндэстний байгууллагыг эсэргүүцэгчдийн шалтгаан болдог байна. НҮБ нь 1945 оны 10-р сарын 24-нд АНУ-ын Калифорни муж улсын Сан-Франциско хотод 51 гишүүн оронтойгоор үндэс сууриа тавьж байжээ. 2022 оны байдлаар НҮБ-ын 193 орныг эгнээндээ нэгтгээд байна.
Нэгдсэн Үндэстний Байгууллага UN/UNO | ||
---|---|---|
Нэгдсэн Үндэстний Байгууллагын далбаа | ||
Гишүүн улсууд | ||
Англи нэршил | United Nations Organization | |
Франц нэршил | Organisation des Nations unies | |
Байгууллагын төрөл | Олон улсын эрх зүйн субьект | |
Статус | идэвхтэй | |
Байгууллагын төв |
Нью-Йорк хот (төв байр) | |
Ерөнхий нарийн бичиг | Антониу Гутерреш (ерөнхий нарийн бичгийн дарга) | |
Гишүүн улсууд | 193 (мөн үзэх: Гишүүн улсууд) | |
Албан- ба ажлын хэл | ||
Бусад хэлнүүд | ||
Талбай | 135.700.000 км² | |
Хүн ам | > 7.300.000.000 | |
Хүн амын нягтрал | 53,8 хүн км² тутамд | |
Байгуулагдсан |
1945 оны 6 сарын 26; | |
Баярын өдөр | Аравдугаар сарын 24 (Нэгдсэн Үндэстний Байгууллагын өдөр) | |
www.un.org |