Араб хэл
From Wikipedia, the free encyclopedia
Араб хэл (Араб: العربية, al-ʿarabīyah буюу عربي, ʿarabi) нь еврей болон нео-арамай хэлнүүдийн хамт төв семитийн бүлд багтдаг хэл юм. Хэлцэгчдийн тоогоор араб хэл семит хэлний овог дотроо хамгийн том. Нийт 310 сая орчим гаруй хүний төрөлх хэл[1] (ихэнх нь Ойрх Дорнод, Хойд Африкт амьдардаг), 270 сая хүний[2] хоёрдахь хэл нь юм. Олон аялгатай бөгөөд зарим аялганууд нь хоорондоо ойлголцохооргүй өөр байдаг.[3] Стандарт араб хэлийг сургууль, их сургуульд өргөн зааж, ажлын байр, засгийн газар, хэвлэл мэдээллийн хэрэгсэлд ашигладаг.
Араб хэл العربية, al-ʿarabīyah | ||
---|---|---|
al-ʿArabīyah бичгийн араб хэлээр (Насхын бичээс): | ||
Дуудлага: | /alˌʕaraˈbiːja/ | |
Яригддаг газар: | Арабын ертөнц | |
Нийт яригчид: | 280 сая орчим төрөлх араб хэлтэй хүн[1], 250 сая орчим төрөлх бус араб хэлтэй хүн[2] | |
Эрэмбэ: | 5 (төрөлх хэлтний тоогоор) | |
Хэлний бүлэг: | Семит Баруун семит Төв семит Араб Араб хэл | |
Бичгийн систем: | Араб бичиг, сири бичиг (гаршуни), бенгал бичиг | |
Албан ёсны статус | ||
Албан ёсны хэл байдаг газар: | Алжир Алжир Бахрейн Бахрейн Комор Чад Джибути Египет Египет Эритрей Ирак Ирак Йордан Йордан Кувейт Кувейт Ливан Ливан Ливи Мавритани Марокко Марокко Оман Оман Палестин Палестин Катар Катар Саудын Араб Саудын Араб Сомали Сомали Судан Сири Сири Тунис Тунис Арабын Нэгдсэн Эмират Улс Арабын Нэгдсэн Эмират Улс Баруун Сахар Йемен Йемен | |
Зохицуулдаг газар: | НҮБ, Арабын Барилдлага Алжир: Алжир дахь араб хэлний дээд зөвлөл | |
Томьёолбор | ||
ISO 639-1: | ar | |
ISO 639-2: | ara | |
ISO 639-3: | ara – Arabic (generic) | |
Албан ёсны цорын ганц хэл нь араб бол ногоон, албан ёсны буюу үндэсний хэд хэдэн хэлний нэг нь бол цэнхэр | ||
Тэмдэглэл: Энэ хуудсанд юникодоор олон улсын авиа зүйн цагаан толгойн үсэг, тэмдгүүд байж магадгүй. |
Араб цагаан толгой дээр үндэслэсэн бичгийн системтэй. НҮБ-ын Ерөнхий ассемблей болон НҮБ-ын бусад байгууллагуудын албан ёсны зургаан хэлний нэг. Арабын бүх улс орнуудын албан ёсны хэл (Ирак улсад - курд хэлний хамт). Нэмж дурдахад энэ нь Чад, Эритрей, Жибути, Сомалиланд, Сомали, Коморын арлын албан ёсны хэлний нэг юм.
12 сарын 18 - Араб хэлний өдөр.