Ойрх Дорнод
From Wikipedia, the free encyclopedia
Ойрх Дорнод (Англи: Middle East) гэдэг нь Өрнөдийн хэлээрх Африк болон Азийн Европ тивд ойр орших хэсгийг хамтатган бүсчилсэн уламжлалт нэршил юм. "Ойрх Дорнод гэсэн нэр нь 1900-гаад оны үеэс Британид өргөнөөр хэрэглэгдэж ирсэн бөгөөд Баруун Ази болон Хойд Африкийн орнуудын хэсгүүдийг оролцуулдаг.
Ойрх Дорнод нь өөрийн түүхийн явцад дэлхийн үйл явдлуудын төв байжээ. Энэ бүсэд Христос, Ислам, Иудизм гэсэн дэлхийн 3 том шашин үүссэн байна. Ойрх Дорнод нь халуун, чийг багатай уур амьсгалтай бөгөөд цөөн тооны газруудад л гол урсаж хөдөө аж ахуй эрхэлж болдог. Персийн буланг хүрээлж оршдог олон орнууд нь газрын тосоор баялаг. Өнөө үед Ойрх Дорнод нь стратеги, эдийн засаг, улс төр, соёл урлаг, шашны хувьд эмзэг, тогтворгүй бүс болоод байна.