Гибралтар
From Wikipedia, the free encyclopedia
Гибралтар (Англи: Gibraltar) бол Газар дундын тэнгист орох гарах үүд хоолой газарт Пиренейн хойгийн өмнөд үзүүрт оршдог Их Британийн эзэмшил нутаг юм. Урд талаараа тэнгис, хойд талаараа Испанийн Андалузтай хиллэдэг. Хойноос урагшаа сунасан ердөө 6.5 км² нутагтай, 2009 оны байдлаар 29 гаран мянган хүнтэй жижиг хот (балгас гэх) юм. Энд гол төлөв Испани, Португал, Марокко удмын гибралтарчууд, англи, испаничууд оршин суудаг. Албан ёсны хэл нь англи.
Гибралтар | |
---|---|
Британийн Далайн Чандын Нутаг Дэвсгэр | |
Уриа: | |
Төрийн дуулал: "God Save the King" "Бурхан Хааныг Аврагтун" | |
Дуу: "Гибралтарын төрийн дуулал" | |
Бүрэн эрхт улс | Их Британи |
Испаниас эзлэн авсан | 8 сарын 4, 1704 |
Их Британийн мэдэлд орсон | 4 сарын 11, 1713 |
Үндэсний өдөр | 9 сарын 10, 1967 |
ЕЭЗН-д элссэн | 1 сарын 1, 1973 |
ЕХ-ноос гарсан | 1 сарын 31, 2020 |
Албан ёсны хэл | Англи хэл |
Ярианы хэл | |
Ард түмний нэршил |
|
Төр засаг | Үндсэн хуульт хаант засаг дор шилжсэн төлөөллийн ардчилсан парламентын хараат нутаг дэвсгэр |
• Хаан | III Чарльз |
• Амбан захирагч | Дэвид Стил |
• Тэргүүн сайд | Фабиан Пикардо |
• Хотын дарга | Кармен Гомез[2] |
Хууль тогтоох байгууллага | Парламент |
Их Британийн засгийн газар | |
• Сайд | Лео Дочерти |
Газар нутаг | |
• Нийт | 6.8 км2 |
• Усны эзлэх талбай (%) | 0 |
Хамгийн өндөр цэг | 426 м (1,398 фут) |
Хүн ам | |
• 2020 тооцоо | 34,003[3] (220) |
• 2022 тооллого | 32,688 |
• Нягтаршил | 5,000/км2 |
ДНБ (ХАЧТ) | 2013 тооцоо |
• Нийт | £1.64 тэрбум (-) |
• Нэг хүнд ноогдох | £50,941 (-) |
ДНБ (нэрлэгч) | тооцоо |
• Нийт | £2.441 тэрбум[4] |
ХХИ (2018) | 0.961[5] маш өндөр · 3 |
Мөнгөний нэгж | Фунт стерлинг Гибралтарын фунт (£) (GIP) |
Цагийн бүс | UTC+01:00 (ТЕЦ) |
• Зун (ЗЦ) | UTC+02:00 (ТЕЗЦ) |
Огнооны формат | dd/mm/yyyy |
Жолооны тал | right |
Утасны томьёо | +350 |
Шуудангийн код | GX11 1AA |
ISO 3166 код | GI |
Домэйн нэр | .gi |
Вебсайт | www |
1704 оны Испанийн өвийн төлөө дайнаар Гибралтарыг Англи, Голландын нэгдсэн хүчин эзлэн авчээ. 1713 онд Утрехтийн гэрээгээр Английн мэдэлд орсон нь хууль ёсонд нийцжээ. Испани улс өөрийгөө Гибралтарыг эзэмших эрхтэй гэж үздэг. Харин Гибралтарынхнаас хоёр удаа (1967, 2002 он) санал асуухад Испаниас татгалзжээ.
Гибралтарын хэргийг Британийн вангийн томилсон амбан захирагч эрхлэн явуулдаг.