Англи
From Wikipedia, the free encyclopedia
Их Британи Умард Ирландын Нэгдсэн Хант Улсыг бүрдүүлэгч үндсэн дөрвөн орны нэг нь Англи (Англи: England) юм. Англи орон Их Британи арлын өмнө, зүүн, төв бие дээр Шотланд, Уэльс хоёртой газраар хиллэж, Умард, Ирланд, Кельтийн хэмээх гурван тэнгисээр хүрээлүүлж оршдог. Мөн зүүн урд талаараа Ла-Маншийн хоолой (англиар English Channel - Англи суваг)-гоор Европын эх газраас тусгаарлагдан байдаг. Их Британи арлыг тойрсон 100 гаран жижиг арал Англид харьяалагдана.
Англи | |
---|---|
Төрийн дуулал: Янз бүр Голдуу "God Save the King" (Их Британийн төрийн дуулал) | |
Төлөв | Улс |
Нийслэл ба томоохон хот | Лондон 51°30′N 0°7′W |
Үндэсний хэл | Англи хэл |
Орон нутгийн хэл | Корн хэл |
Угсаатны бүлгүүд (2021) |
|
Шашин (2021) |
|
Ард түмний нэршил | Англичууд |
|
|
Төр засаг | Үндсэн хуульт хаант засгийн нэг хэсэг, Их Британийн засгийн газраас хэрэгжүүлдэг шууд засгийн газар |
• Хаан | III Чарльз |
Их Британийн Парламент | |
• Төлөөлөгчдийн танхим | 533 гишүүд (650-аас) |
Байгуулагдсан | |
• Англи, Сакс, Даниуд нэгдэв | 7 сарын 12, 927 |
• Шотландтай нэгдсэн | 5 сарын 1, 1707 |
Газар нутаг | |
• Газар | 130,279 км2[1] |
Хүн ам | |
• 2021 тооллого | 56,489,800[2] |
• Нягтаршил | 434/км2 |
ННӨ | 2021 тооцоо |
• Нийт | £1.76 их наяд[3] |
• Нэг хүнд ноогдох | £31,138 |
Мөнгөний нэгж | Фунт стерлинг (GBP) |
Цагийн бүс | UTC+0 (Гринвичийн Дундаж Цаг) |
• Зуны цаг (ЗЦ) | UTC+1 (Британийн Зуны Цаг) |
Огнооны формат | өө/сс/жжжж (МЭ) |
Жолооны тал | зүүн |
Утасны томьёо | +44 |
5-р зууны үед умард Германаас Герман төрлийн хэлтэй хүмүүс Английн зүүн хэсэг рүү олноор нүүн суурьшжээ. Эдгээр хүмүүс нь англи (одоогийн англиас ялгаатай буюу эртний англи), сакс, фриз, ют зэрэг олон овог, аймгийн төлөөлөл байсан хэдий ч түүхэнд Англи-Саксон (Anglo-Saxon) гэж ерөнхийлөн нэрийдэгддэг. Английн нутагт хэд хэдэн жижиг улс, гүн, вант төр зэрэгцэн оршин байсан бөгөөд 927 онд Этельстан (эртний англиар Æþelstan, Æðelstān гэж бичигдэнэ) гэгч ван "Англи-Саксоны ван" бус харин "Английн ван" (rex Anglorum - King of England) цол өргөмжлөгдсөнөөр өнөөг хүртэл Англи улс, Англи орон оршин байна гэж үздэг.
1284 онд Уэльсийг Нормандаас авсан Английн вант улс нь 927-1707 оны хооронд бүрэн эрхт улс байв. 1707 онд Их Британи арал дээр байсан өөр нэг улс болох Шотландын вант улстай нэгдэж Их Британийн вант улс гэдэг шинэ улс үүсгэснээс хойш Англи нь Их Британи улсын гол, онц том бүрэлдэхүүн хэсэг байсаар байна.
Өдгөө Их Британийн нутгийн 53.5% (130.4 мянган км²), хүн амын 84% (53.0 сая) нь Англид ноогддог.[4][5] Монголд Англиар Их Британийг төлөөлүүлж ярих нь түгээмэл.