Горькийн автомашины үйлдвэр
From Wikipedia, the free encyclopedia
Горькийн автомашины үйлдвэр (оросоор: Горьковский автомобильный завод буюу товчоор ГАЗ) нь Доод Новгород (урьдны Горький) хотод төвтэй Оросын автомашины концерн юм. Энэ үйлдвэр нь 1932 онд Зөвлөлт Холбоот Улсын анхны таван жилийн төлөвлөгөөний үр дүнд үүсгэн байгуулагджээ. Доод Новгород хотыг 1932 онд нэрийг нь өөрчлөн Горький болгох хүртэл тус үйлдвэр нь Нижегородын автомашины үйлдвэр (оросоор: Нижегородский автомобильный завод) хэмээн нэрлэгдэж байсан ажээ.
Горьковский автомобильный завод Горькийн автомашины үйлдвэр (ГАЗ) | |
---|---|
Эрх зүйн хэлбэр | Хувьцаат компани |
Үүсгэн байгуулагдсан | 1932 |
Төв байр | Доод Новгород, ОХУ |
Салбар | Автомашин үйлдвэрлэл |
Цахим хуудас | new.azgaz.ru |
Олон жил энэ үйлдвэр В. М. Молотов гэсэн тодотголтой байсан нь Ардын комиссаруудын зөвлөлийн дарга Вячеслав Михайлович Молотовын нэрээр тодотгосон хэрэг байжээ. Молотов нь 1930 оноос 1941 оныг хүртэл Зөвлөлт Холбоот Улсын Засгийн газрын тэргүүн байсан ба 1939 оноос 1949 он, мөн түүнчлэн 1953 оноос 1956 он хүртэл Зөвлөлтийн Гадаад хэргийн сайд байв. Өнөөдөр ГАЗ нь ГАЗ группэд харьяалагддаг.