Доод Новгород
From Wikipedia, the free encyclopedia
Доод Новгород (Орос: Нижний Новгород, нижний - «доод», 1932-1990 оны хооронд Горький хэмээх нэртэй байсан) — Оросын Холбооны Улсын Доод Новгород муж ба Ижил Мөрний Холбооны тойргийн захиргааны төв, 1.2 сая хүнтэй, улсынхаа тавдугаар их хот. Доод Новгород нь Москвагаас зүүн зүгт 400 километрийн зайд, Ока голын Ижил мөрөнд цутгах хэсэгт оршдог. Оросын түүхэнд чухал үүрэгтэй байсан энэ хот нь 1850 оны үеэс Оросын худалдааны төв хот, Зөвлөлт Холбоот Улсын үед чухал аж үйлдвэрийн төв болон хөгжив. Доод Новгород нь өнөөдөр ОХУ-ын улс төр, эдийн засаг, шинжлэх ухаан, соёлын төв хот юм. Мөн түүнчлэн Ижил Мөрний Холбооны тойргийн захиргааны төвөөс гадна Оросын хамгийн том зам тээврийн зангилаа цэг, жуулчдын ихээр очдог хотуудын нэг юм.
- Бусад Новгород нэртэй хотуудын тухай Новгород (салаа утга) өгүүллээс үзнэ үү.
Их Новгород хуудастай андуурч болзошгүй.
Quick Facts Доод Новгород Нижний Новгород, Улс ...
Доод Новгород
Нижний Новгород | |
---|---|
Улс | Орос |
Холбооны субъект | Доод Новгород муж[1] |
Байгуулагдсан | 1221[2] |
Одоогийн статус | 1221[2] |
Засаг захиргаа | |
• Биет | Хотын Дум[3] |
• Хотын дарга[4] | Юрий Шалабаев[5] |
Газар нутаг | |
• Нийт | 514.56 км2 (198.67 бээр2) |
Өндөр | 200 м (700 фут) |
Хүн ам | |
• Нийт | 1,250,619 |
• Тооцоо (2018)[8] | 1,259,013 (+0.7%) |
• Байр | 5-д (2010 онд) |
• Нягтрал | 2,400/км2 (6,300/бээр2) |
Иргэдийн нэршил | Nizhegorodian |
• Харьяалагдах нэгж | Доод Новгород мужийн чанартай хот[1] |
• Нийслэл нь | Ижил Мөрний Холбооны тойрог |
• Нийслэл нь | Доод Новгород муж,[1] Доод Новгород мужийн чанартай хот[1] |
• Хотын тойрог | Доод Новгород хотын тойрог[9] |
• Нийслэл нь | Доод Новгород хотын тойрог[9] |
Цагийн бүс | UTC+3 ([10]) |
Шуудангийн код[11] | 603000-603999 |
Залгах код(ууд) | +7 831[12] |
OKTMO ID | 22701000001 |
Баярын өдөр | 8 сарын 3-р бямба гараг[13] |
Вэб сайт | admgor |
Close