Олимпын жүдогийн тэмцээн
From Wikipedia, the free encyclopedia
Жүдо нь анх 1964 онд Японы Токио хотноо болсон Зуны олимпийн наадамд олимпийн хөтөлбөрт багтжээ. 1968 оны олимпийн наадмын хөтөлбөрт багтаагүй боловч дараагийн олимпоос нь эхлэн баттай байр суурь эзлэн багтах болсон байна. 1988 оны олимпийн наадмыг хүртэл зөвхөн эрэгтэй жүдочид оролцож ирсэн бөгөөд 1988 онд эмэгтэй жүдогийн төрөл үзүүлэх спортын хэлбэрээр багтан, дараагийн 1992 оны олимпоос албан ёсны төрөл болжээ.