Япон
From Wikipedia, the free encyclopedia
Япон нь Номхон далайн баруун хэсгийн бүлэг арлуудаас тогтох дорнод Азийн орон юм.
Япон улс ᠶᠠᠫᠤᠨ ᠤᠯᠤᠰ | |
---|---|
Төрийн дуулал: 君が代 Кимигаё "Эзэн дээдэс таны хаанчлал" | |
Засгийн газрын тамга | |
Нийслэл ба томоохон хот | Токио 35°41′N 139°46′E |
Үндэсний хэл | Япон хэл |
Ард түмний нэршил | Япончууд |
Төр засаг | Нэгдмэл парламентын үндсэн хуульт хаант засаг |
Нарүхито | |
Кишида Фүмио | |
Хууль тогтоох байгууллага | Улсын хурал |
• Дээд танхим | Зөвлөхүүдийн танхим |
• Доод танхим | Төлөөлөгчдийн танхим |
Түүх | |
• Төр улс байгуулагдсан | 2 сарын 11, МЭӨ 660 |
11 сарын 29, 1890 | |
5 сарын 3, 1947 | |
Газар нутаг | |
• Нийт | 377,975 км2[1] (62) |
• Усны эзлэх талбай (%) | 1.4 (2015 оны байдлаар)[2] |
Хүн ам | |
• 2022 тооцоо | 124,214,766 (11) |
• 2020 тооллого | 126,226,568[3] |
• Нягтаршил | 332/км2 (24) |
ДНБ (ХАЧТ) | 2022 тооцоо |
• Нийт | ▲ $6.110 их наяд[4] (4) |
• Нэг хүнд ноогдох | ▲ $48,813 [4] (36) |
ДНБ (нэрлэсэн) | 2022 тооцоо |
• Нийт | ▲ $4.301 их наяд[4] (3) |
• Нэг хүнд ноогдох | ▲ $34,358 [4] (30) |
ОТББИ (2018) | ▼ 33.4[5] дундаж · 78 |
ХХИ (2021) | ▲ 0.925[6] маш өндөр · 19 |
Мөнгөний нэгж | Японы иен (¥) |
Цагийн бүс | UTC+09:00 (ЯСЦ) |
Жолооны тал | зүүн |
Утасны томьёо | +81 |
Домэйн нэр | .jp |
Япон нь Дэлхийн хоёрдугаар дайны дараа зохиосон Японы Үндсэн Хуульд үндэслэн шүүх, гүйцэтгэх, хууль тогтоох эрх мэдлийг хэрэгжүүлдэг Үндсэн хуульт хаант засагт улс бөгөөд Үндсэн хуульд нь Төрийн тэргүүн гэж хэн болохыг заагаагүй боловч Япон Улсын ард түмний эв нэгдлийн бэлгэ тэмдэг болох эзэн хаан нь төрийн тэргүүн гэж хэлж болох юм.
Япон нь эдийн засгийн чадавхаараа дэлхийд АНУ, Хятадын дараа 3-т ордог, Их Наймын нэг гишүүн улс юм. Азийн цор ганц өндөр хөгжилтэй орон хэдий ч түүхий эд, хүнс, эрчим хүчний 80-аас илүү хувийг импортолдог, гадаад худалдаанаас хамааралтай улс болно.
Японы хүн ам нь Хоншүү арлаар төвлөрөн суудаг япон, Окинава аралд оршин суух Рюүкюү болон Хоккайдо, Сахалинаас гаралтай Айнү, Орок, Нивхи зэрэг жижиг үндэстнүүдээс бүрдэнэ. Албан ёсны хэл нь япон хэл бөгөөд Рюүкюү хэл, Айнү хэл зэрэг цөөн ярилцагч бүхий хэлнүүд оршдог.
Газарзүйн байрлалын хувьд газраар хиллэдэг орон байхгүй бөгөөд Япон тэнгисээр Солонгосын хойг (БНСУ, БНАСАУ), ОХУ-тай (ОХУ нь Япон тэнгисээс гадна Агнуурын тэнгисээр хиллэнэ), Дорнод Хятадын тэнгисээр БНХАУ, Тайвань зэрэг улсуудтай хиллэнэ. Түүнчлэн өмнө этгээдэд байх Огасавара олтригоор Микронез (Умард Марианы арлууд) улстай хиллэдэг.