Пёньян
From Wikipedia, the free encyclopedia
Пёньян (солонгосоор 평양, «тэгш газар», → Пёнъя́н, урьд Пхенья́н ) — Бүгд Найрамдах Ардчилсан Солонгос Ард Улс (БНАСАУ)-ын нийслэл хот.
Quick Facts Пёньян, Ерөнхий мэдээлэл ...
Пёньян | |
---|---|
Солонгос үсэг: | 평양직할시 |
Ханз үсэг: | сол. 平壤直轄市 |
Маккьюна-Райшауэр: | Пёньян Чихалси |
Солонгос хэлний шинэ хөрвүүлэг: | Пёньянг Жихалси |
Ерөнхий мэдээлэл | |
Газар нутаг: | 2,653 км² |
Хүн ам: | 3,038,000 (мэдээ: Тавдугаар сар 2018) |
Хүн амын нягтрал: | 1,145 хүн км² тутамд |
Захиргааны гишүүд: |
18 хотын дүүрэг; |
Захиргааны төв: | Пёньян |
Close
Пёнъян хот Умард Солонгос орныхоо баруун хэсэгт Тэдун мөрний эрэгт байрладаг улсынхаа хамгийн том, ганц саятан хот нь юм. 1946 онд Өмнөд Пёнъань аймгийн харьяанаас салан дэвшиж улсын хот болсон. Энэ нь улсын доор шууд захирагддаг, аймагтай эн тэнцүү эрхт нэгж гэсэн үг. Бүрэн хэлвэл Шууд захирагдах Пёнъян хот ([пёнъян чикалши]) гэнэ. Бодит байдалд хот, хөдөө аль алиныг багтаасан 3,194 км² талбайт Пёнъян нутагт 2008 оны байдлаар 3,255,388 хүн оршин сууж байна.[1]