Тоёота
From Wikipedia, the free encyclopedia
Тоёота Мотор Корпораци (トヨタ自動車株式会社, Toyota Jidōsha Kabushikigaisha?, TYO: 7203), LSE: TYT, буюу Тоёота гэдгээр нь илүү сайн мэдэх ба «TMC» гэж товчилон бичдэг. Үндэстэн дамнасан тус корпорацийн төв захиргааны байгууллага нь Японд байрладаг. 2009 оны байдлаар «Тоёота Мотор Корпораци» нь 71,116 ажилтантайгаар (Тоёота группийн хувьд 320,808) үйл ажиллагаагаа явуулж буй.[4] «TMC» нь дэлхийн автомашин үйлдвэрлэл, худалдааны[5][6] болон зах зээлд ноёрхогч нэгдэл юм.[7]
Toyota Motor Corporation Тоёота Мотор Корпораци トヨタ自動車株式会社 | |
---|---|
Эрх зүйн хэлбэр | Кабүшики-гайша (Хувьцаат Компани) |
ISIN | JP3633400001 |
Үүсгэн байгуулагдсан | 1937 оны наймдугаар сарын 28 |
Төв байр | Тоёота, Айчи, Япон |
Удирдлага | Тоёода Акио (Ерөнхийлөгч) Учиямада Такеши (Дарга болон Төлөөлөгчдийн зөвлөлийн захирал)[1] |
Ажилчид | 338.875 (2014)[2] |
Эргэлтийн хөрөнгө | 28,40 тэрбум JPY (2016) ≈ 231,9 тэрбум EUR[3] |
Салбар | * Автомашины аж үйлдвэр
|
Бүтээгдэхүүн |
|
Цахим хуудас | www.toyota-global.com |
1937 онд Тоёода Ки-Ичиро хэмээх хүн өөрийн эцгийн «Тоёота Индастриз» үйлдвэрийн дэргэд автомашины үйлдвэрлэлийн дагнасан компани байгуулсан нь одоогийн «TMC» юм. Дээрх үйлдвэр нь өөрийн салбараараа дамжуулан 1934 онд анхныхаа хөдөлгүүрээ бүтээж байсан бол 1936 онд анхны зорчигч тээврийн хэрэгсэл бүтээж түүнийгээ Toyota AA хэмээн нэрлэж байсан байна. «Тоёота Мотор Корпораци» нь «Тоёота» группийн салбар компани бөгөөд дотроо Скион, Лексус, Дайхацү болон Хино Моторс,[8] зэрэг охин компаниудтай.[9]
Тоёта Мотор Корпорацийн захиргааны байр нь Айчи мужийн Тоёота хот болон Токиод байрладаг.[10] Автомашин үйлдвэрлээд зогсохгүй «Тоёота» нэрийн дор санхүүгийн үйлчилгээг түншлэлийн гэрээ байгуулан үзүүлдэг ба орчин үеийн робот төхөөрөмжүүдийг үйлдвэрлэх хэлтсүүд ч байдаг байна.