Хонда
From Wikipedia, the free encyclopedia
Хонда (япон 本田技研工業株式会社, Хонда Гикэн Коогёо Кабүшики-гайша, монг. „Хонда технологийн судалгаа болон үйлдвэрлэл“, англ. Honda Motor Co., Ltd.) компани нь Никкэй 225-д бүртгэлтэй, Японы концерн бөгөөд дэлхий даяар автомашин, мотоцикл, завьны хөдөлгүүр, цахилгаан дулааны тоног төхөөрөмж, болон хөдөлгүүр зохион бүтээх, үйлдвэрлэх, худалдаалах үйл ажиллагаа эрхлэн явуулдаг юм.
Quick Facts Төрөлх нэр, Галигласан нэр ...
Төрөлх нэр | 本田技研工業株式会社 |
---|---|
Галигласан нэр | Хонда Гикэн Коогёо Кабүшики-гайша |
Хууль эрх зүйн хэлбэр | Кабүшики-гайша (Хувьцаат Компани) |
Аж үйлдвэрийн салбар | Автомашин агаарын тээвэр навигацын систем |
Үүсгэн байгуулагдсан | Хамамацү, Япон (1946 оны 10 сар (1946-10) |
Үүсгэн байгуулагч | Хонда Соичиро Фүжисава Такэо |
Төв байр | Япон, Токио, Минато |
Үйл ажиллагааны бүс | дэлхий даяар |
Удирдах хүмүүс | Икэ Фүмихико Хачиго Такахиро (Гүйцэтгэх захирал) |
Бүтээгдэхүүн | 4,110,000 автомашин (2012) |
Орлого | ▲ 11.85 их наяд японы иен (2014)[1] ▲ USD 119 billion (2014) |
Үйл ажиллагааны орлого | ▲ 750 тэрбум японы иен (2014)[1] |
Цэвэр орлого | ▲ 574 тэрбум японы иен (2014)[2] ▲ $5.75 тэрбум (2014) |
Нийт хөрөнгө | ▲ 11.780 их наяд японы иен (2012)[3] |
Нийт хувьцааны мөнгөн дүн | ▼ 4.402 их наяд японы иен (2012)[3] |
Ажилчид | 198,561 (2014) |
Цахим хуудас | world |
Close
Хондагийн xөрөнгийн бирж дээрх үнэлэмжээр нь хэмжвэл дэлхий дээрх хоёр дахь том автомашин үйлдвэрлэгч юм.
Жилийн 22 сая хөдөлгүүр үйлдвэрлэж байгаа тоогоороо Хонда нь дэлхийн хамгийн том хөдөлгүүрийн үйлдвэрлэгч болдог. Дэлхий даяар нийт 30 улсад Хондагийн үйлдвэрүүд байх ба тэдгээрт ойролцоогоор 179.000 ажилчид ажилладаг. Компанийн төв байр нь Токиод байдаг.