Шинкансэн
From Wikipedia, the free encyclopedia
Шинкансэн (Япон: 新幹線 шинэ замын шугам, суман галт тэрэг хэмээх) бол Японы өндөр хурдны цахилгаан галт тэрэг юм.
1964 онд анх ашиглалтад орсон, дэлхийн анхны өндөр хурдны төмөр зам бөгөөд, одоогоор 2764.6 км урт зам ашиглаж байна.
Дунджаар 240–320 км/цаг хурдтай. Техникийн шаардлага дахь хамгийн их хурд нь 500 км/цаг.
1996 оны туршилтаар үйлчилгээнд 443 км/цаг, үйлчилгээний бусаар 2015 онд 603 км/цаг (дэлхийн дээд амжилт) хурдалж байсан.
50-аад жилийн түүхэндээ 10 тэрбум зорчигч тээвэрлэсэн ба нэг ч амь эрсэдсэн осолгүй.
Анхны «Тоокайдо Шинкансэн» чиглэл нь Токио-Осакаг холбож байсан бол өдгөө Кюүшю арлаас Хоккайдогийн Хакодатэ хүртэл 7 үндсэн чиглэлтэй болсон. Цаашид нэмж барьж байгаа бөгөөд Саппоро хүртэлх өргөтгөл нь 2031 онд ашиглалтад орно.
Үйлчилгээг Японы төмөр зам групп (JR Group)-ийн доторх таван компани хэсэгчлэн хариуцаж ажиллуулдаг.
Шинкансэн 2007 онд 353 сая ам.долларын орлоготой байснаар дэлхийд тэргүүлж байсан ба Хятадад тэргүүн байрыг 2011 оноос алдсан.