2002 оны хөлбөмбөгийн ДАШТ
From Wikipedia, the free encyclopedia
2002 оны хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн (Англи: 2002 FIFA World Cup) нь 17 дахь удаагаа зохион байгуулагдсан Хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн юм. Тэмцээн 2002 оны тавдугаар сарын 31-нээс зургаадугаар сарын 30-ныг хүртэл Өмнөд Солонгос болон Япон улс хамтран зохион байгуулсан. Тэмцээнийг зохион байгуулах эрхийг 1996 оны тавдугаар сард хоёр оронд өгсөн нь анхны тохиолдол болж Ази тивд анх удаагаа зохион байгуулах эрх шилжиж байв. Алтан гоолын дүрэм энэ удаагийн тэмцээнээс бүрэн утгаараа хэрэгжиж эхэлсэн түүхтэй. Тэмцээний аваргын төлөөх тоглолтонд Бразилийн шигшээ баг Германы шигшээ багийг 2-0 харьцаагаар хожин, тав дахь удаагийн аваргын болзолоо хангасан юм. Гуравдугаар байрын төлөөх тоглолтонд Туркийн шигшээ баг Өмнөд Солонгосын шигшээ багийг 3-2 харьцаагаар хожиж шалгарсан.
2002 FIFA 월드컵 한국/일본 2002 FIFAワールドカップ 韓国/日本 | |
---|---|
Үндсэн танилцуулга | |
Зохион байгуулагч орнууд | Өмнөд Солонгос Япон |
Хугацаа | 5 сарын 31 – 6 сарын 30 |
Багийн тоо | 32 (5 холбооноос) |
Цэнгэлдэх хүрээлэн | 20 (20 хотын) |
Эцсийн дүн | |
Аварга | Бразил (5 дахь удаа) |
Дэд байр | Герман |
3-р байр | Турк |
4-р байр | Өмнөд Солонгос |
Тоон үзүүлэлт | |
Тоглолтын тоо | 64 |
Гоолын тоо | 161 (тоглолт бүрт 2.52) |
Үзэгчдийн тоо | 2,705,197 (тоглолт бүрт 42,269) |
Мэргэн бууч | Рональдо (8 гоол) |
Шилдэг тоглогч | Оливер Кан |
← 1998 2006 → |