2010 оны хөлбөмбөгийн ДАШТ
From Wikipedia, the free encyclopedia
2010 оны хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн (Англи: 2010 FIFA World Cup) нь 19 дэх удаагаа зохион байгуулагдаж өнгөрсөн тэмцээн юм. Африк тивд анх удаагаа буюу Өмнөд Африк улсад зохион байгуулагдсан билээ. 2004 онд Өмнөд Африкын Бүгд Найрамдах Улс зохион байгуулагч орноор Марокко болон Египет зэрэг Африк тивийн улсуудтайгаа өрсөлдөж шалгарсан юм. Африк тивд анх удаагаа Хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулагдаж буй нь энэ ажээ. Дөрвөн жилийн дараах ээлжит тэмцээн буюу 2014 оны Хөлбөмбөгийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Өмнөд Америк тивийн төлөөлөл Бразил улсад зохион байгуулагдана.
Өмнөд Африк 2010 | |
---|---|
Үндсэн танилцуулга | |
Зохион байгуулагч орон | Өмнөд Африк |
Хугацаа | 6 сарын 11 – 7 сарын 11 |
Багийн тоо | 32 (6 холбооноос) |
Цэнгэлдэх хүрээлэн | 10 (9 хотын) |
Эцсийн дүн | |
Аварга | Испани (1 дэх удаа) |
Дэд байр | Нидерланд |
3-р байр | Герман |
4-р байр | Уругвай |
Тоон үзүүлэлт | |
Тоглолтын тоо | 64 |
Гоолын тоо | 145 (тоглолт бүрт 2.27) |
Үзэгчдийн тоо | 3,178,856 (тоглолт бүрт 49,670) |
Мэргэн бууч | Томас Мюллер (5 гоол)[1] |
Шилдэг тоглогч | Диего Форлан |
← 2006 2014 → |
Энэ удаагийн тэмцээнд 32 улсын шигшээ багийн 736 тамирчин Дэлхийн аваргын Алтан цомын төлөө хурд хүч, авхаалж самбаагаа Өмнөд Африк улсын арван цэнгэлдэх хүрээлэнд сорьжээ. Тэмцээнд оролцох эрхээ авахын тулд багууд 2007 оны наймдугаар сараас эхлэн сонгон шалгаруулах тоглолтуудаа хийж эхэлсэн байна. Олон Улсын Хөлбөмбөгийн холбоонд дэлхийн нийт 208 орны 204 орон бүртгүүлсэн байгаа нь спортын түүхэн дэх хамгийн олон ам бүлтэй өрх болсоныг харуулж байгаа юм.
2010 оны 6 сарын 11-нээс хэсгийн тоглолтууд эхэлж, 32 шигшээ баг дөрөв дөрвөөр найман хэсэгт хуваагдаж, хэсэгтээ багууд нөгөө гурван багтайгаа нэг нэг тоглолт хийж, хэсгээс эхний хоёр байраар шалгарсан багууд нийт 16 баг шалгарч хасагдах шатны тоглолтоо зургадугаар сарын 26-наас эхлэсэн ба найман хос оноолт болж тоглож, үндсэн цагт тэнцсэн тохиолдолд нэмэлт цаг сунгаж мөн тэнцвэл торгуулийн цохилтоор ялагчаа тодруулж аваргын төлөөх тоглолтонд шат болгон ахисан юм. Тэмцээний зохион байгуулагч орны баг, өмнөд удаагийн тэмцээний аварга Италийн багууд хэсгээсээ гарч чадаагүй, тэргүүлэх орнууд болох Аргентин, Бразил болон Германы багууд хасагдах шатны тоглолтуудад ялагдал хүлээж түрүүлэх өрсөлдөөнөөс хасагдсан гэх мэт шуугиантай үйл явдал олон өрнөсөн билээ. Аваргын төлөөх тоглолт долоодугаар сарын 12-ны өдөр Йоханнесбург хотын Соккер Сити цэнгэлдэх хүрээлэнд болж, Голланд болон Испанийн шигшээ багууд үндсэн цагт хэн хэн нь гоол оруулалгүйгээр тэнцээгээр өндөрлөж, нэмэлт цагт Испанийн багийн хагас хамгаалагч Андрес Иньеста нэмэлт цагийн төгсгөлд гоол оруулснаар Испанийн шигшээ баг Голландын багийг 1-0 харьцаагаар хожиж түүхэндээ анх удаагаа дэлхийн аварга боллоо.