Keane
From Wikipedia, the free encyclopedia
Keane хамтлаг нь 1997 онд байгуулагдсан, Английн Зүүн Сассексийн Баттл хотоос гаралтай альтернатив рок хамтлаг юм. Хамтлагт албан ёсоор Тим Райс-Оксли (төгөлдөр хуурч, арын хоолой), Том Чаплин (Гоцлол дуучин, гитарчин), Ричард Хьюз (бөмбөрчин, цохилтот хөгжимчин), Жэсс Күин (аргил гитарчин, цохилтот хөгжимчин, тэрээр The Night Sky синглийн 2007 оны тоглолтын үеэр анх хамтлагт тоглож эхэлсэн) гэсэн бүрэлдэхүүнтэй. Тэдний жинхэнэ хамтлагийн бүрэлдэхүүнд үүсгэн байгуулагч, гитарчин Доминик Скотт багтаж байсан бөгөөд 2001 онд гарсан юм.
Keane | |
---|---|
Ерөнхий мэдээлэл | |
Гарал | Их Британи Зүүн Сассекс, Баттл |
Хөгжмийн урсгал | Альтернатив рок, Британийн альтернатив рок |
Идэвхтэй | 1997 оноос хойш |
Студи | Island, Interscope, Fierce Panda |
Хамтардаг уран бүтээлчид | Mt. Desolation, Jesse Quin & The Mets, K'naan |
Гишүүдийн нэрс | |
Том Чаплин Тим Райс-Оксли Ричард Хьюз Жэсс Күин |
Keane хамтлаг нь 2004 онд анхны цомог болох Hopes and Fears-ээ гаргаснаар амжилтад хүрсэн. Цомог нь олон шагнал хүртэж, мөн Их Британийн оны шилдэг борлуулалттай цомгийн 2-т орж байжээ. Тэдний студийн 2 дахь цомог Under the Iron Sea нь хамтлагийн амжилтыг улам бататгаж, Их Британийн чартуудыг тэргүүлж, анх удаа Billboard 200 чартын эхний 4-т багтаж чадсан юм. 3 дахь цомог болох Perfect Symmetry нь 2008 оны 10 сард гарсан. 2008 оны 5 сард Hopes and Fears (13 дугаар байр) болон Under the Iron Sea (8 дугаар байр) цомгууд нь Q сэтгүүлийн уншигчдын саналаар Их Британийн бүх цаг үеийн хамгийн шилдэг цомгоор нэрлэгдэж байсан ба тэднээс гадна The Beatles, Oasis, Radiohead хамтлагууд л шилдэг 20-д 2 цомог нь багтжээ. Тэдний 4 дэх бичлэг The Night sky нь 2010 оны 5 сард гарсан ба Их Британийн чартын 1-т болон Billboard 200 US чартын 25-д тус тус оржээ.
Keane нь гол хөгжмийн зэмсэг болох гитарын оронд төгөлдөр хуур (эсвэл электрон даралтат хөгжим) ашигладгаараа бусад ихэнх рок хамтлагуудаас ялгарч чаддаг. 2006 онд бий болгосон төгөлдөр хуурын эффект болон электрон даралтат хөгжмийн дуугаралт нь ирээдүйд тэдний хөгжмийн гол үүргийг гүйцэтгэж байсан бөгөөд тэдний анхны цомогт ашиглаж байсан ая мөн 2 дахь цомгийн дуунууддаа ашиглах байсан дуугаралт бүхнийг нэгтгэж өөрсдийн цаашдын хэв маягтаа ашиглаж чадсан байна. Хамтлагийн карьер эхэлснээс хойш дэлхий даяар 10 сая орчим цомог борлогдсон. 2008 оны Perfect Symmetry цомгоос хойш тэд электрон гитар ашиглах болсон нь дугаралтыг илүү төрөлжүүлэх болсон ч уламжлалт төгөлдөр хуурыг орхиогүй юм.