Исламабад
From Wikipedia, the free encyclopedia
Энэ хуудас нь Пакистаны нийслэлийн тухай өгүүлнэ. Бусад утгыг, «Исламабад (салаа утга)»-с харна уу.
Исламабад (урдү. اسلام آباد) нь Пакистан улсын нийслэл юм. Тус хот нь улсын хойд талын Потохарын өндөрлөгт, Исламабадын нийслэлийн бүст оршдог. Түүхийнхээ явцад Панжаб ба Баруун-Хойд хилийн мужийн уулзвар болж байв. Исламабад нь Равалпиндитай ойролцоо байрлах тул хоёр хотыг ах дүү хотууд хэмээдэг.
Quick Facts Исламабад اسلامآباد, Улс ...
Исламабад
اسلامآباد | |
---|---|
Ногоон хот | |
Улс | Пакистан |
Зах. Нэгж | Исламабад Нийслэл Нутаг |
Баригдсан | 1960 |
Байгуулагдсан | 8 сарын 14, 1967; 56 жилийн өмнө (1967-08-14)[1] |
Засаг захиргаа | |
• Төрөл | Метрополитан Корпораци |
• Хотын дарга | Байхгүй (сул)[lower-alpha 1] |
• Хотын даргын орлогч | Байхгүй (сул) |
• Комиссарын орлогч | Ирфан Наваз Мемон (ПЗА) |
Газар нутаг | |
• Хот | 220 км2 (80 бээр2) |
• Хотын нутаг | 220.15 км2 (85.00 бээр2) |
• Бөөгнөрөл | 1,165.5 км2 (450.0 бээр2) |
Хамгийн өндөр цэг | 1,584 м (5,196 фут) |
Хамгийн нам цэг | 490 м |
Хүн ам | |
• Хот | 1,009,832 |
• Байр | 9-т (Пакистан) |
• Нягтрал | 2,089/км2 (5,410/бээр2) |
• Бөөгнөрөл | 2,003,368[5] |
• Rank (Metro) | 4-т (Пакистан) |
Иргэдийн нэршил | Исламабадчууд |
Цагийн бүс | UTC+05:00 (ПСЦ) |
Шуудангийн код | 44000 |
Бүсийн дугаар | 051 |
Вэб сайт | ictadministration |
Close
Тус хот нь 1960-аад онд Карачигийн оронд Пакистаны нийслэл болгохоор баригджээ. Хэдийгээр тийм боловч нийслэлийг шилжүүлэхдээ эхлээд Равалпиндиг нийслэл болгосныхоо дараа Исламабад рүү шилжүүлсэн аж. Исламабад нь Пакистаны бусад хотуудтай харьцуулбал орчин үеийн, цэвэрхэн, төлөвлөлт сайтай хот юм.