Олон Улсын Валютын Сан
From Wikipedia, the free encyclopedia
Олон Улсын Валютын Сан (Англи: International Monetary Fund, IMF. монг.товчлол- ОУВС) НҮБ-ын мөнгө болон валютын зах зээлийн тогтвортой байдлыг хангах зорилготой гишүүн орнуудын хоорондох мөнгөний болон зээлийн харилцааг зохицуулах, гадаад валютаар богино болон дунд хугацаат зээл олгох замаар төлбөрийн тэнцлийн алдагдлаас үүдэлтэй гадаад валютын хүндрэлд санхүүгийн туслалцаа үзүүлэх зорилготой Засгийн газар хоорондын олон улсын мэргэжлийн байгууллага юм. Төв нь Америкийн Нэгдсэн Улсын нийслэл Вашингтон хотноо байрлах ба 2021 оны 1 сарын байдлаар 190 гишүүн орон хамраад байна.
Товчлол | ОУВС |
---|---|
Байгуулагдсан | 1945 оны 12 сарын 27 |
Төрөл | Олон улсын байгууллага |
Төв байр | АНУ, Вашингтон хот |
Гишүүд | 187 орон |
Захирал | Кристалина Георгиева |
Гол байгууллага | Захирагчдын зөвлөл |
Цахим сүлжээ | http://www.imf.org |
Дэлхийн банкнаас ялгаатай нь ОУВС макро эдийн засгийн буюу харьцангуй богино хугацааны хямралд анхаарлаа хандуулдаг. Дэлхийн банк зөвхөн ядуу буурай орнуудад зээл олгодог бол ОУВС гишүүн орнуудын аль нэгэнд богино хугацааны санхүүгийн хүндрэлээ давахад зориулж тодорхой нөхцөлтэйгээр зээл олгодог.