Солонгос хэл
From Wikipedia, the free encyclopedia
Солонгос хэл нь солонгос үндэстний эх хэл бөгөөд уг хэлийг Солонгосын хойгт орших Бүгд Найрамдах Солонгос Улс, Бүгд Найрамдах Ардчилсан Солонгос Ард Улс болон БНХАУ-ын Гирин аймгийн Ян Бианы Солонгос үндэстний өөртөө засах тойрог (цаашид ЯБСҮӨЗТ) болон Чан Бай Солонгос үндэстний өөртөө засах оронд албан ёсоор хэрэглэнэ.
Солонгос хэл | |
---|---|
Өөрийн нэр | өмнөд 한국어, умард 조선말 |
Тархалт | Солонгос (өмнөд, умард), БНХАУ, Монгол |
Ард түмэн | Солонгос |
Төрөлх хэлтний тоо | Хоёр Солонгост 74 сая[1] |
Хэлний ангилал | |
Бичиг үсэг | Солонгос үсэг (Хангул), Хятад үсэг |
Албан ёсны хэрэглээ | |
Улс | Өмнөд Солонгос Өмнөд Солонгос Умард Солонгос Умард Солонгос |
Тохируулагч байгууллага | Өмнөд Солонгост: Солонгос хэлний хүрээлэн Умард Солонгост: Хэл шинжлэлийн хүрээлэн |
Томьёолбор | |
ISO 639-1 | ko |
ISO 639-2 | kor |
ISO 639-3 | kor |
Солонгос хэлний тархалтыг харуулсан тойм газрын зураг |
Өмнөд Солонгосын засгийн газар "Хангуг о" хэмээдэг байхад Хойд Солонгост "Жосеон о" гэж нэрлэнэ. Дэлхий даяар 77 сая гаруй хүмүүс хэлэлцдэг гэсэн судалгаа бий бөгөөд 75 сая гаруй ярилцагч нь Солонгосын хойгт аж төрж байна. Солонгосын хойгоос бусад газарт буюу БНХАУ (гол төлөв ЯБСҮӨЗТ) болон хуучны Зөвлөлт холбоот улсад багтаж байсан орнууд(гол төлөв Сахалин, Узбекистан, Казахстан) амьдарч байгаа солонгос үндэстэн, мөн Монгол чууд хүч түрэн солонгос хэлийг сурч байна.
Өгүүлбэр зүйн хувьд алтай язгуурын хэлүүдтэй адил SOP бүтэцтэй. Хэл шинжлэлийн хувьд залгамал хэл юм.
Түүхэндээ япон болон вьетнам хэлний адил хятад үсэг буюу ханз хэрэглэж байсан бөгөөд хятад хэлнээс орж ирсэн харь үг үгсийн санд орж ирдэг . Орчин үед Хангуль буюу Солонгос үсгийг өдөр тутамдаа хэрэглэж байна.
Түүхэн ба орчин цагийн хэл шинжлэлийн үүднээс солонгос хэлийг тусдаа бүлэг хэмээн үзэх болов. Мөнхүү солонгос хэлний уг гарваль Манжуурын хавьцаа үүссэн гэж таамагладаг.