Усан онгоц
From Wikipedia, the free encyclopedia
"Усан онгоц" болон "Онгоц" үгээр энд холбогдлоо. Бусад салаа утга, «Усан онгоц (салаа утга)»-с харна уу.
Усан онгоц нь далай, тэнгис, гол, мөрөн, нуураар ачаа, хүн тээвэрлэх зориулалт бүхий усан замын тээврийн хэрэгсэл юм. Орчин үеийн харьцангуй том хэмжээт онгоцыг хөлөг онгоц, дундад зууны дарвуулт онгоцыг дарвуулт онгоц хэмээдэг. Мөн усан хил хязгаартай улс орнуудын нутаг дэвсгэрээ хамгаалах бусдыг эзлэн түрэмгийлэх зорилго бүхий байлдааны төрөл бүрийн хөлөг онгоц байдаг.