Эстони
From Wikipedia, the free encyclopedia
Эстони улс (эст. Eesti) улс нь Зүүн умард Европт оршдог Балтын гурван орны нэг юм. Албан ёсоор Бүгд Найрамдах Эстони Улс (эст. Eesti Vabariik) гэнэ.
Бүгд Найрамдах Эстони Улс | |
---|---|
Төрийн дуулал: Mu isamaa, mu õnn ja rõõm (Монгол: "Эх орон минь, миний баяр жаргал") | |
Нийслэл ба томоохон хот | Таллин 59°25′N 24°45′E |
Албан ёсны хэл | Эстони хэл |
Угсаатны бүлгүүд (2023) |
|
Шашин (2021[1]) |
|
Ард түмний нэршил | Эстоничууд |
Төр засаг | Нэгдмэл парламентын бүгд найрамдах улс |
• Ерөнхийлөгч | Алар Карис |
• Ерөнхий Сайд | Кая Каллас |
Хууль тогтоох байгууллага | Рийгикогу |
Тусгаар тогтнол | |
• Тусгаар тогтнолын тунхаглал | 2 сарын 23–24, 1918 |
• Үндэстнүүдийн Лигт элсэв | 9 сарын 22, 1921 |
• Герман ба Зөвлөлтийн эзлэн түрэмгийлэл | 1940–1991 |
• Тусгаар тогтнолоо сэргээв | 8 сарын 20, 1991 |
• Европын Холбоонд нэгдэв | 5 сарын 1, 2004 |
Газар нутаг | |
• Нийт | 45,339 км2 (129d) |
• Усны эзлэх талбай (%) | 4.6 |
Хүн ам | |
• 2023 тооцоо | 1,365,884[2] |
• 2021 тооллого | 1,331,824[3] |
• Нягтаршил | 30.6/км2 (148) |
ДНБ (ХАЧТ) | 2023 тооцоо |
• Нийт | ▲ $61.757 тэрбум[4] (113) |
• Нэг хүнд ноогдох | ▲ $46,385 [4] (40) |
ДНБ (нэрлэсэн) | 2023 тооцоо |
• Нийт | ▲ $41.55 тэрбум[4] (102) |
• Нэг хүнд ноогдох | ▲ $31,207[4] (37) |
ОТББИ (2021) | ▲ 30.6[5] дундаж |
ХХИ (2021) | ▲ 0.890[6] маш өндөр · 31 |
Мөнгөний нэгж | Евро (€) (EUR) |
Цагийн бүс | UTC+02:00 (ЗЕЦ) |
• Зуны цаг (ЗЦ) | UTC+03:00 (ЗЕЗЦ) |
Жолооны тал | баруун |
Утасны томьёо | +372 |
Домэйн нэр | .ee |
Эстони улс нь Балтын тэнгисийн эх газар руу түрж орсон хэсэг болох Финийн булангаар хойд талаараа, Ригийн булангаар баруун урд талаараа, яг Балтын тэнгис нэрт усаар баруун талаараа далай тэнгист тулна. Өмнөд нутгаараа Латви (343 км зурвас), зүүн талаараа Орос (338.6 км) гэх хоёр улстай хуурай газраар хиллэдэг.[7] Балтын тэнгисийн өрнө зүгт Швед, умар зүгт Финланд хоёр улс Эстонид илүү ойр байрладаг байна.
Эстони 45,227 км² (дэлхийд 132-р том) газар нутагтай, 2020 оны 1 дүгээр сарын байдлаар 1.328 сая хүн амтай (дэлхийд 151-р олон) байсан юм.[8] Нэгж км²-т 29 хүн (дэлхийд 181-р шигүү ) оногдож байна. Газар нутаг, хүн амын тоогоор харьцангуй жижиг улсад тооцогдоно.
1991 оны 9 дүгээр сарын 17-ноос НҮБ-ын, 2004 оны 5 дугаар сарын 1-нээс Европын Холбооны, 2004 оны 3 дугаар сарын 29-нөөс НАТО-гийн, 1993 оноос Европын Зөвлөлийн гишүүн орон. Шенгений орнуудын бүсэд мөн ордог.
1918 онд тусгаар тогтнолоо зарласны дараа тус улс "Эстони" гэсэн нэрийг авч 1921 онд Үндэстнүүдийн Лигт элсэв. 1920, 1934 оны үндсэн хуулиар тус улсыг Бүгд Найрамдах Эстони Улс гэж нэрлэж байжээ. 1940 онд ЗСБНХУ-д хүчээр нэгтгэж ЗХУ-ын Бүгд Найрамдах Эстони улс байгуулагдаад, 1991 онд ЗСБНХУ задран унасны дараа тусгаар тогтнолоо сэргээн олсон байна.