Чех
From Wikipedia, the free encyclopedia
Чех улс (чехээр Česko) буюу албан ёсоор Бүгд Найрамдах Чех Улс (чехээр Česká republika) — Төв Европд оршдог тусгаар тогтносон, бүрэн эрхт улс юм.
Бүгд Найрамдах Чех Улс | |
---|---|
Төрийн дуулал: Kde domov můj (Чех) "Миний эх орон хаана байна" | |
Нийслэл ба томоохон хот | Праг 50°05′N 14°28′E |
Албан ёсны хэл | Чех хэл[1] |
Угсаатны бүлгүүд (2021)[2] |
|
Шашин (2021)[3] |
|
Ард түмний нэршил | Чехүүд |
Төр засаг | Нэгдмэл парламентын бүгд найрамдах улс |
Петр Павел | |
• Ерөнхий Сайд | Петр Фиала |
Хууль тогтоох байгууллага | Parliament |
• Дээд танхим | Сенат |
• Доод танхим | Төлөөлөгчдийн танхим |
Түүх | |
• Бохемийн гүнт улс | c. 870 |
• Бохемийн хаант улс | 1198 |
• Чехословак | 10 сарын 28, 1918 он |
• Бүгд Найрамдах Чех Улс | 1 сарын 1, 1993 он |
Газар нутаг | |
• Нийт | 78,871 км2[4] (115) |
• Усны эзлэх талбай (%) | 2.16 (2022)[4] |
Хүн ам | |
• 2023 тооцоо | 10,827,529[5] (85) |
• 2021 тооллого | 10,524,167[2] |
• Нягтаршил | 133/км2 (91) |
ДНБ (ХАЧТ) | 2023 тооцоо |
• Нийт | ▲ $537 тэрбум[6] (47) |
• Нэг хүнд ноогдох | ▲ $50,961[6] (37) |
ДНБ (нэрлэсэн) | 2023 тооцоо |
• Нийт | ▲ $330 тэрбум[6] (47) |
• Нэг хүнд ноогдох | ▲ $31,368 [6] (35) |
ОТББИ (2020) | ▲ 24.2[7] бага |
ХХИ (2021) | ▲ 0.889[8] маш өндөр · 32 |
Мөнгөний нэгж | Чех крон (CZK) |
Цагийн бүс | UTC+1 (ТЕЦ) |
• Зуны цаг (ЗЦ) | UTC+2 (ТЕЗЦ) |
Огнооны формат | ө. с. жжжж |
Жолооны тал | баруун |
Утасны томьёо | +420[lower-alpha 1] |
ISO 3166 код | CZ |
Домэйн нэр | .cz[lower-alpha 2] |
Өрнөд талаараа Герман, өмнөд талаараа Австри, дорнод талаараа Словак, дорно умард талаараа Польш гэсэн дөрвөн улстай хил залгадаг.
Далайд гарцгүй орон. Нутаг дэвсгэрийн хэмжээ 78,866 хавтгай дөрвөлжин километр, эх газрын болон тэнгисийн уур амьсгалтай.
Хүн амын тоо 10.6 сая, хамгийн том бөгөөд нийслэл хот нь Праг. Мөн Брно, Острава, Оломоуц зэрэг том хотуудтай.
Үндсэн хүн ам нь чех үндэстэн, албан ёсны хэл нь чех хэл, хүн амын олонх нь шашингүй, олон шашныг хүлцдэг.
Урьдын түүхэнд Бохеми, Морави, Чехийн Силези хэмээх гурван нутаг байсан бөгөөд Их Моравийн хүрээнд 9-р зуунд Бохемийн бэйст улс байгуулагдсан нь анхны чех улс байв. 1002 оноос Ариун Ромын Эзэнт Гүрний бүрэлдэхүүнд орж, 14-р зууны үед газар нутгаа ихээр тэлж, 14-17-р зуунд Ариун Ромын Эзэнт Гүрний нийслэл нь Бохемийн Праг хот байв. Хабсбургийн ураг төрийн эрхэнд гарч герман хэл соёл дэлгэрч байв. 1806-1867 онд Австри-Унгарын Эзэнт Улс, 1867-1918 онд Австри-Унгарын эзэнт улсын мэдэлд орсон. Чех хэл соёлоо гэсэн үндэсний хөдөлгөөн 19-р зуунаас эхэлсэн ба дэлхийн нэгдүгээр дайны дараа Чехословак улс байгуулагдахад аж үйлдвэр илүү хөгжсөн тал нь Чехийн нутаг байв. Хоёр дайны хооронд Чехословак ардчилсан дэглэмтэй байсан ба Нацист Германд Чехийн нутаг эзлэгдэж, зэргэлдээх Словак нь хүүхэлдэй улс хэлбэрт оржээ. 1945 онд Зөвлөлтийн цэрэг Чехословакийг чөлөөлснөөр энэ улс эв хамт дэглэмтэй, нэг намын тогтолцоотой улс болсон. 1968 онд Прагийн хавар хэмээх хөдөлгөөн өрнөж, 1989 оны тайван хувьсгалаар Зөвлөлтийн нөлөөнөөс салж ардчилсан дэглэм, зах зээлийн эдийн засагт шилжжээ. 1993 онд Чехословак дайн дажингүйгээр Чех, Словак хэмээх хоёр улс болж тусгаар тогтносон.
Өнөөгийн Чех улс жилийн дотоодын нийт бүтээгдэхүүн (ДНБ) нь 400-гаад тэрбум америк доллартай тэнцсэн, нэг хүнд ноогдох ДНБ нь 40,000 ам.доллартай тэнцэж буй хөгжингүй орон юм.
Эрүүл мэнд, боловсролын талаар Европт жишиг үзүүлж, хүний хөгжлийн илтгэлцүүрээр дэлхийд 15-р эрэмбэлэгдэж байна.
Чех улс батлан хамгаалах зорилгоор НАТО эвсэлд 1999 онд нэгдсэн ба эдийн засгийн хүрээнд Европын холбоонд 2004 онд нэгджээ.