Андрес Иньеста
From Wikipedia, the free encyclopedia
Андрес Иньеста Лухан (исп. Andrés Iniesta Luján, 1984 оны тавдугаар сарын 11-нд төрсөн) нь Испанийн хөлбөмбөгчин бөгөөд Ла Лигийн Барселона болон Испанийн шигшээ багийн хагас хамгаалагч юм. Түүнийг хөлбөмбөгийн ногоон талбай дээр бөмбөг дамжуулах ур чадвар нь тодотгоод зогсохгүй хувь хүний даруу зан төлөв, элдэв гаж зуршилгүй байдал нь чимж өгдөг ба түүнийг элдэв янзаар хочлох нь олонтаа. Жишээ нь, El Ilusionista (Бүтэшгүй зүйлийг санаашрагч), El Cerebro (Ухаантан), El Caballero Pálido (Зэвхий царайт хаан)[1] гэх мэтчилэнгээр дууддаг байсан бол одоо Don Andrés гэх хочоор Испанийн хэвлэлүүд дууддаг болжээ.[2] Манчестер Юнайтед багийн довтлогч Уэйн Рүүни 2009 оны Аваргуудын лигийн шигшээ тоглолтонд оролцсоныхоо дараа Иньестаг "хагас хамгаалагчид дундаа хамгийн шилдэг нь" гэж тодорхойсоныг дурдах нь зүй.[3] Барселона багтай тэр 2015 оныг хүртэл гэрээ байгуулан тоглож буй. Иньеста шигшээ багийнхаа нэрийн өмнөөс 2010 оны ДАШТ-ий шигшээ тоглолтонд 116 дахь минутанд хожлын цор ганц гоолыг оруулж "Тоглолтын онцлох тамирчин" болж байв.
Хувийн мэдээлэл | |||
---|---|---|---|
Бүтэн нэр | Андрес Иньеста Лухан | ||
Өндөр | ft 0 in (0.00 м) | ||
Байрлал | Хагас хамгаалагч / Жигүүрийн тоглогч | ||
Багийн мэдээлэл | |||
Одоогийн баг | Барселона | ||
Дугаар | 8 | ||
Өсвөрийн баг | |||
1994–1996 | Альбасете | ||
1996–2001 | Барселона | ||
Мэргэжлийн замнал* | |||
Он | Баг | Гараа† | (Гоол)† |
2001–2003 | Барселона B | 54 | (5) |
2002– | Барселона | 217 | (18) |
Шигшээ баг‡ | |||
2000-2001 | Испанийн шигшээ баг (15-аас доош нас) | 2 | (0) |
2000–2001 | Испанийн шигшээ баг (16-гаас доош нас) | 7 | (1) |
2001-2002 | Испанийн шигшээ баг (17-гоос доош нас) | 4 | (0) |
2001-2002 | Испанийн шигшээ баг (18-аас доош нас) | 1 | (0) |
2001–2002 | Испанийн шигшээ баг (19-өөс доош нас) | 7 | (1) |
2003-2004 | Испанийн шигшээ баг (20-иос доош нас) | 7 | (3) |
2003–2006 | Испанийн шигшээ баг (21-ээс доош нас) | 18 | (6) |
2006– | Испани | 53 | (9) |
* Мэргэжлийн замналын тоглолтын (гоол) үзүүлэлтийг дотоодын лигтэй нь уялдуулсан болно. Сүүлд шинэчилсэн: 2010 оны 5 сарын 18. † Гараа (Гоол). |