Астон Вилла
From Wikipedia, the free encyclopedia
Хөлбөмбөгийн Астон Вилла баг (Англи: Aston Villa Football Club) нь Английн Бирмингем их хотын Уиттон дүүргийн харъяат хөлбөмбөгийн баг бөгөөд Премьер лигт тоглодог. Астон Вилла нь 1874 онд байгуулагдсан гэдгээрээ Английн хөлбөмбөгийн ахмад багуудын тоонд орох агаад 1888 оноос явагдаж эхэлсэн Английн хөлбөмбөгийн лигийн анхдагдын нэг, 1992 онд статусаа өөрчилсөн Премьер лигийн мөн л анхдагчдын нэг юм.
Бүтэн нэр | Хөлбөмбөгийн Астон Вилла баг | |||
---|---|---|---|---|
Хоч нэр | Вилла, Астон Вилла, Арслангууд | |||
Байгуулагдсан | 1874[1] | |||
Цэнгэлдэх хүрээлэн | Вилла Парк Астон Бирмингем B6 6HE Англи7 (Багтаамж: 42,788[2][3]) | |||
Эзэн | Рэнди Лернер | |||
Менежер | Алекс Маклиш | |||
Ахлагч | Стилиян Петров | |||
Лиг | Премьер лиг | |||
2019–20 | 17-р байр | |||
Цахим хуудас | Клубийн цахим хуудас | |||
| ||||
Энэ улирал |
Вилла лигийн тэргүүн дивиз, Английн хөлбөмбөгийн холбооны цомд тус бүр долоо түрүүлсэн. Аваргуудын лигийн тэмцээнд Английн түүхэн дөрвөн баг түрүүлсэн байдгийн нэг нь Вилла бөгөөд Европын цом нэртэй байх үед нь 1981-82 оны улирлын шигшээ тоглолтонд Бавари Мюнхен багийн 1-0 харьцаагаар хожиж цомын болж байв.
Бирмингем хотоос хөлбөмбөгийн олон сайн баг төрөн гарсан бөгөөд түүний дотроос Бирмингем Сити, Астон Вилла нарыг онцлох нь зүй. 1879 оноос энэ хоёр багийн ширүүхэн өрсөлдөөний түүх эхлэлтэй. Багийн өмсгөлийн тухайд улаан дарсны өнгийг илтгэх цамц нь тэнгэрийн хөх өнгийн ханцуйтай бөгөөд цагаан богино өмд, цэнхэр оймс.