Girls' Generation
From Wikipedia, the free encyclopedia
Дуу хөгжмийн авьяас чадварыг хөгжүүлэх, дуу хураах Өмнөд Солонгосын "S.M. Entertainment" компани есөн гишүүнт охидын Сунё Шидэ (Сунёшидэ; Сонё Шидэ; Сонёшидэ; сол. 소녀시대 Sonyeo Shidae, Sonyŏ Shidae; Орос: сонё сидэ) хамтлагийг 2007 онд гарган ирсэн. Энэ хамтлаг Солонгосоос гадна олон оронд сайнаар танигдаж чаджээ. Хамтлагийн англи нэр нь Girls Generation (Гёрльс Женэрэйшн). Аль нь ч монголоор «Охидын цаг/үе/эрин» гэсэн утгатай. Дээрх хоёр нэрний хэрэглээ тэнцүү жин дардаг. Шүтэн бишрэгчид нь солонгос нэрийг үеэр хурааж SNSD, 소시 (SoShi) гэж бичиж дассан бол компанийн зүгээс англи нэрийг хурааж GG гэж товчлох нь бий. Хамтлагийн хувьд хамгийн том зах зээл нь 2010 оноос нэвтэрсэн Япон. Солонгос, япон хоёрын ханзаар адилхан 少女時代 гэж бичдэг. Харин японоор Шоожо Жидай (Shoujo Jidai) гэж дуудна. Хамтлагийн есөн гишүүнийг насны эрэмбээр нэрлэвэл 1989 онд төрсөн Tэён, Жессика, Санни, Тиффани, Хюён, 1990 оны Юри, Сүён, Юна, "магнэ" (отгон) буюу 1991 оны Сохён нар болно.
소녀시대 / Сунё Шидэ Girls' Generation | |
2012 оны I сард. Зүүн гар талаас Тэён, Хюёнь, Сохён, Сүён, Юна, Жессика, Тиффани, Санни, Юри | |
Товч танилцуулга | |
---|---|
Үндсэн нэр | солонгосоор 소녀시대 → Сунё Шидэ |
Бусад нэр | англи латинаар Girls' Generation японоор 少女時代→ [шоожо жидая] |
Маягтай бичих | SNSD, GG, 소시 (SoShi) |
Бүрдсэн газар | Өмнөд Солонгос (БНСУ) |
Дуулдаг хэл | солонгос, япон, англи |
Зах зээл | Өмнөд Солонгос, Япон, Тайвань, Зүүн Өмнөд Ази төдийгүй Франц г.м дэлхийн олон орон |
Урсгал | поп, солонгос поп, бүжигт поп, өсвөрийн поп, цахилгаан поп |
Танил үе | 2007 он — одоо |
Хөтөч | SM Entertainment Nayutawave Interscope Polydor |
Гишүүн (9) | Taeyeon Jessica Sunny Tiffany Hyoyeon Yuri Sooyoung Yoona Seohyun |
Цахим хаяг | girlsgeneration.smtown.com |