Балуч ястан
From Wikipedia, the free encyclopedia
Балуч[1] (балуч. بلوچ, дуудлага нь [балу́ч]) - Иран, Пакистан, Афганистанд амьдардаг иран угсаат ард түмэн, 8.8 сая хүнтэй ястан.
Төрөлх балуч хэл нь энэтхэг-европ язгуурын иран төрлийн баруун өмнөд салбарт хамаардаг.
Балуч хүмүүс өдгөө Пакистан улсын Балучистан муж, Ираны Систан-Балучистан муж болон Афганистаны өмнөд нутгаар оршин сууж байна. Хаяа залгасан эдгээр нутгийг хамтад нь «Балучистан» буюу балуч нутаг гэж хэлнэ.
Балуч хүмүүс Пакистан улсын хүн амын 3.6%, Ираны хүн амын 2%, Афганистаны мөн 2%-ийг бүрдүүлж байна. Бүгд 9 гаруй хүн байгаагаас Пакистанд 7 сая орчим (Балучистан мужид 6.2 сая)[2], Иранд 1.5 сая гаран,[3] Афганистанд 570 мянга гаруй,[4] Оманд 425 мянган[5][6] тоотой байдаг гэсэн дүн байна.