Иран
From Wikipedia, the free encyclopedia
Иран (Перс:ايران Иран), албан ёсоор Исламын Бүгд Найрамдах Иран Улс нь Баруун Ази.[10][11][12] Өрнөдөд 1935 оноос өмнө Перс гэгддэг байсан учраас Ираны соёлын тайлбарт Перс гэдэг нэр нь одоо ч хэрэглэгддэг.
Исламын Бүгд Найрамдах Иран Улс | |
---|---|
Төрийн дуулал: سرود ملی جمهوری اسلامی ایران Соруд-э Мэлли-е Жомхури-е Эслами-е Иран "Исламын Бүгд Найрамдах Иран Улсын үндэсний төрийн дуулал" | |
Нийслэл ба томоохон хот | Тегеран 35°41′N 51°25′E |
Албан ёсны хэл | Перс хэл[2] |
Хүлээн зөвшөөрөгдсөн орон нутгийн хэл | Жагсаалт:[3]
|
Угсаатны бүлгүүд |
|
Шашин | Шиит Ислам (албан ёсны) |
Ард түмний нэршил | Иранчууд |
Төр засаг | Нэгдмэл теократ ерөнхийлөгчийн исламын бүгд найрамдах улс |
• Дээд Удирдагч | Али Хаменеи |
• Ерөнхийлөгч | Мохаммад Мохбер (үүрэг гүйцэтгэгч) |
• Дэд Ерөнхийлөгч | Мохаммад Мохбер |
• Парламентын Дарга | Мохаммад Багер Галибаф |
• Ерөнхий шүүгч | Голям Хосейн Мохсени Эжеи |
Хууль тогтоох байгууллага | Исламын Зөвлөлдөх Хурал |
Түүх | |
• Мидийн эзэнт гүрэн | МЭӨ 678 |
МЭӨ 550 | |
• Парфяны эзэнт гүрэн | МЭӨ 247 |
• Сасанидын эзэнт гүрэн | МЭ 224 |
• Буидын эзэнт гүрэн | 934 |
• Сафавын улс | 1501 |
• Афшар | 1736 |
• Кажар | 1796 |
• Пахлавийн улс | 12 сарын 15, 1925 он |
• Исламын хувьсгал | 2 сарын 11, 1979 он |
• Одоогийн үндсэн хууль | 12 сарын 3, 1979 он |
• Сүүлийн нэмэлт өөрчлөлт | 7 сарын 28, 1989 он |
Газар нутаг | |
• Нийт | 1,648,195 км2 (17) |
• Усны эзлэх талбай (%) | 1.63 (2015)[5] |
Хүн ам | |
• 2023 тооцоо | 87,590,873[6] (17) |
• Нягтаршил | 48/км2 (162) |
ДНБ (ХАЧТ) | 2023 тооцоо |
• Нийт | $1.692 их наяд[7] (22) |
• Нэг хүнд ноогдох | $19,548[7] (80) |
ДНБ (нэрлэсэн) | 2023 тооцоо |
• Нийт | ▼$367.968 тэрбум[7] (43) |
• Нэг хүнд ноогдох | ▼ $4,252[7] (120) |
ОТББИ (2019) | ▼ 40.9[8] дундаж |
ХХИ (2021) | ▼ 0.783[9] өндөр · 70 |
Мөнгөний нэгж | Ираны риал (ریال) (IRR) |
Цагийн бүс | UTC+3:30 (ИСЦ) |
Огнооны формат | жжжж/сс/өө (ХН) |
Жолооны тал | баруун |
Утасны томьёо | +98 |
ISO 3166 код | IR |
Домэйн нэр |
Иран улс нь бүхэлдээ 1,648,195 км² нутагтай (дэлхийн 18 дахь том), 78 сая хүнтэй[13]. Далайн өргөн эрэг газартай, Евразийн төв дэх газар зүйн ашигтай байрлалтай гэгдэх орон юм. Хойгуураа Армени, Азербайжан, Туркменистан улсуудтай болон Каспийн тэнгис; зүүн талаараа Афганистан, Пакистан; урдуураа Персийн булан, Оманы булан; баруун талаараа Турк, Ирак улсуудтай тус тус хиллэдэг. Нийслэл болон хамгийн том хот Тегеран нь улсын улс төр, соёл урлаг, худалдаа, аж үйлдвэрийн төв болдог. Иран бол газрын тос, байгалийн хий ихтэй бөгөөд Ойрх Дорноддоо нөлөөхүйц гүрэн гэгдэнэ.
Иранд эртнээс соёл иргэншил дэлгэрч, түүхэнд тэмдэглэгдсэн төрт улс нь НТӨ 2800 оны Эламаас эхэлдэг. МЭӨ 625 онд анх Мидичүүд нэгтгэж өнөөгийн Иран үндэстний суурь тавьжээ. Тэднийг залгамжилж 1000 гаруй жилийн турш Ахемен, Аршак, Сасан гэсэн Ираны гурван улс дараалан оршиж байгаад Араб болон бусад харь улсуудын харъяанд байсаар 1551 онд Иранчуудын байгуулсан Сефевийн улс тогтож үндэстний хувьд дахин нэгтгэгджээ. Энэ улс нь Исламын шашны Шийт урсгалыг дэмжиж байснаас энэ номлол нь хүчтэй тархсан юм. Түүнээс хойш эзэн хаант ёс үргэлжилсээр 1906 онд үндсэн хуульт хаант, 1979 оны 4 сарын 1-ээс албан ёсоор Исламын Бүгд найрамдах улс болсон.
Иран улс нь НҮБ, Эвсэлд үл нэгдэх хөдөлгөөн, ИШУБ, Газрын Тос Экспортлогч Орнуудын Байгууллага (ОПЕК) гэх байгууллагуудын үүсгэн байгуулцсан гишүүн орон. 1979 оны Үндсэн Хууль дээр нь тулгуурласан Ираны улс төрийн тогтолцоо нь өвөрмөц, төвөгтэй бүтэц бүхий удирдах албуудаас бүрдэнэ. Төрийн тэргүүн нь Дээд удирдагч. Албан ёсны шашин нь Исламын шашны Шийт урсгал бөгөөд албан ёсны хэл нь Перс хэл.