Ливерпүүл (хөлбөмбөгийн клуб)
From Wikipedia, the free encyclopedia
Хөлбөмбөгийн Ливерпүүл клуб (Англи: Liverpool Football Club) нь Премьер лигт тоглодог ба Английн хөлбөмбөгийн шилдэг клубүүдийн нэг юм. Ливэрпүүл 18 удаа лигийн түрүү, 7 удаа Английн хөлбөмбөгийн холбооны цом буюу ФА цом, 8 удаа Лигийн цом, 3 удаа УЕФА-гийн Европа цом болон 6 удаа Аваргуудын лигийн цом хүртэж байсан гэдгээрээ Английн түүхэн дэх хамгийн олон цомын эзэн клуб билээ.
Бүтэн нэр | Ливерпүүл хөлбөмбөгийн клуб | |||
---|---|---|---|---|
Хоч нэр | Улаанууд, Копууд | |||
Байгуулагдсан | 1892 оны гуравдугаар сарын 15 (бизнесмен Жон Хоулдинг) | |||
Цэнгэлдэх хүрээлэн | Энфилд, Ливерпүүл (Багтаамж: 53,394) | |||
Эзэн | Жон Хэнри, Фэнви Спортс Групп | |||
Ерөнхийлөгч | Том Вэрнэр | |||
Менежер | Юргэн Норбэрт Клопп | |||
Ахлагч | Виржил ван Дайк | |||
Лиг | Премьер лиг | |||
2022–23 | Премьер лиг, 5-р байр | |||
Цахим хуудас | Клубийн цахим хуудас | |||
| ||||
Тус клуб 1892 онд байгуулагдаж, улмаар Английн хөлбөмбөгийн холбоо-нд элссэн ба 1970, 1980-аад оны эрин үед Билл Шенкли, Боб Пейсли нарын удирдлаган дор 11 удаа лигийн түрүү, 7 удаа УЕФА-ын тэмцээнүүдийн түрүүг өөрсдийн болгосон байдаг. Үүнээс 20-иод жилийн дараа Рафаэль Бенитэз-ын удирдлаган дор, Стивен Жерард-аар ахлуулсан 2005 оны Ливерпүүл клуб 5 дахь удаагаа Европ тивийн хамгийн шилдэг баг гэдгээ нотолсон юм.
Ливэрпүүл 1985 оны тавдугаар сарын 29-нд Бельгийн Брюссель хотын Эйзелийн цэнгэлдэх хүрээлэнд Европын цомын тэмцээн-ий аваргын төлөө Италийн Ювентус клубтэй тоглох үеэр тэдний хөгжөөн дэмжигчдийн эмх замбараагүй үйлдлийн улмаас цэнгэлдэхийн хана нурж Ювентус клубийн 39 хөгжөөн дэмжигч амь үрэгдсэн золгүй явдлаас болж Ливерпүүл клуб муу нэрээс салахаа больж, улмаар УЕФА-аас Английн багуудыг 5 жилийн турш Европын тэмцээнүүдэд оролцох эрхийг хассан билээ. Үүнээс хойш дөрвөн жилийн дараа буюу 1989 оны дөрөвдүгээр сарын 15-нд дээрх явдал давтагдан Английн Шеффилд хотын Шеффилд Уэнсдей клубийн Хиллсборогийн цэнгэлдэхэд АХХ-ны цомын хагас шигшээд Ноттингем Форест клубтэй хийсэн тоглолтын дундуур хөгжөөн дэмжигчдийн шахцалдааныг зохицуулах үүрэгтэй цагдаагийн ажилтнуудын буруугаас 96 хүн амь үрэгдсэн аймшигт осол болсон байдаг.
Ливерпүүлийн гэр бол Энфилд цэнгэлдэх хүрээлэн юм. Ливерпүүл клуб Ливерпүүл хотын нөгөө баг болох Эвертон клубтэй байгуулагдсан цагаасаа хойш ривал буюу заналт өрсөлдөгчид байсаар ирсэн бол, мөн л Манчестер Юнайтэд клубтэй олон жилийн турш өрсөлдөж байгаа билээ.
Клуб 1964 онд улаан-цагаан үндсэн өмсгөлөө бүрэн улаан өнгөөр сольсон түүхтэй. Мөн клубын сүлд дуу нь дэлхийн хөлбөмбөгийн ертөнц дэх хамгийн алдартай дуунуудын нэг болох "You'll Never Walk Alone" юм. Өдгөөгийн Ливерпүүлийн дасгалжуулагч Юрген Клопп ба ахлагчаар Жордан Хендерсон тоглодог.