Уиган Атлетик
From Wikipedia, the free encyclopedia
Хөлбөмбөгийн Уиган Атлетик баг (Англи: Wigan Athletic Football Club) нь Их Манчестерийн Уиган хотоос гаралтай хөлбөмбөгийн баг юм. 2005 онд түүхэндээ анх удаагаа Премьер лигт дэвшин гарч ирснээс хойш тоглож байгаа.[3]
Бүтэн нэр | Хөлбөмбөгийн Уиган Атлетик баг | ||
---|---|---|---|
Хоч нэр | Латикс | ||
Байгуулагдсан | 1932[1] | ||
Цэнгэлдэх хүрээлэн | Ди Дабл Ю Виган Их Манчестер Англи (Багтаамж: 25,138[2]) | ||
Ерөнхийлөгч | Дэйв Уилан | ||
Менежер | Роберто Мартинес | ||
Ахлагч | Гэри Колдуэлл | ||
Лиг | Championship (D2) | ||
2018/19 | 18-р байр | ||
Цахим хуудас | Клубийн цахим хуудас | ||
| |||
«Ди Дабл Ю» цэнгэлдэх хүрээлэнд 1999 оноос тоглох болсон бөгөөд регбигийн лигийн «Уиган Варриорс» багтай хамтран эзэмшдэг[4] ба өмнө нь «Спрингфиелд Парк» цэнгэлдэхэд 67 жилийн турш тоглож байв.[5] Английн баруун хойд нутгийн Ланкашир хотын нэг хэсэг Уиган хэмээх жижиг хотод 1920 онд байгуулагдсан «Уиган Боро» (Wigan Borough F.C) хөлбөмбөгийн багийг 1932 онд «Уиган Атлетик» нэртэйгээр шинэчлэн байгуулсан нь уг багийн түүх эхэлсэн гэж үздэг.
Уиган Атлетик баг 1934-35 оны улирлын Английн хөлбөмбөгийн холбооны цомын нэгдүгээр шатны «Карлайл Юнайтед»(Carlisle United F.C) багийг 6-1 харьцаагаар ялсан тоглолт нь өдгөөг хүртэл цомын тэмцээнд үзүүлсэн түүхэн ялалт хэвээрээ байгаа юм.
Уиган Атлетик 1945 оноос Ланкаширын лигийн сонгон шалгаруулалтын бага лигт тоглож байх үедээ 1950 онд Английн хөлбөмбөгийн лигт шалгарах боломжоо «Сканторп Юнайтед»(Scunthorpe United) багт хожигдон алдаж өмнө нь тоглож байсан баруун хойд Английн бас нэгэн бага лиг рүү 1961 онд шилжих хүртлээ Ланкаширын лигтээ тоглож байв.
Уиган Атлетик 1968 онд «Хойд нутгийн Премьер лиг»-ийг байгуулагдахад анхны гишүүн багуудын бүрэлдэхүүнд багтаж байв. Анхны улиралдаа лигийн 38 тоглолтонд 18 хожил, 12 хожигдол, 8 тэнцээ нийт 48 оноотойгоор хоёрдугаар байрт шалгарч байв. Уиган 1972 онд Шотландын лигийн хоёрдугаар дивизэд тоглож байгаад 1978 онд Английн лигт гарч ирж байсан түүхтэй.