Фулхэм (хөлбөмбөгийн баг)
From Wikipedia, the free encyclopedia
Хөлбөмбөгийн Фулхэм баг (Англи: Fulham Football Club) нь 1879 онд Английн Фулхэм хотод байгуулагдсан хөлбөмбөгийн баг юм. Одоо тус баг Премьер лигт тоглодог бөгөөд Лондон хотын хөлбөмбөгийн хамгийн ахмад баг билээ.[2]
Quick Facts Бүтэн нэр, Хоч нэр ...
Бүтэн нэр | Хөлбөмбөгийн Фулхэм баг | |||
---|---|---|---|---|
Хоч нэр | The Cottagers, The Whites, The Lilywhites. | |||
Байгуулагдсан | 1879 (Fulham St Andrew's Church Sunday School нэртэйгээр анх) | |||
Цэнгэлдэх хүрээлэн | Крэйвен Коттеж Фулхэм, Лондон (Багтаамж: 25,700[1]) | |||
Ерөнхийлөгч | Мохамед аль-Фаед | |||
Менежер | Марк Хьюз | |||
Ахлагч | Дэнни Мёрфи | |||
Лиг | Премьер лиг | |||
2018–19 | 19 дугаар байр, Премьер лиг | |||
| ||||
Энэ улирал |
Close
Тус баг нь нийт 24 улирлыг Английн хөлбөмбөгийн тэргүүн лигт үдсэн бөгөөд өдгөөгийн эзэн, саятан Мохамед аль-Фаед 1990-ээд оноос эрс шинэчлэлт хийн хоёрдугаар лигээс (одоогийн гуравдугаар лиг) дээд лиг рүү дэвшүүлж чадсан эрхэм юм. Фулхэмийн гол амжилт хоёр удаа шигшээ тоглолтонд шалгарсан амжилтыг эс тооцвол гол тэмцээнд нэг ч удаа түрүүлж байгаагүй. Үүнд 1975 оны «Английн хөлбөмбөгийн холбооны цом»-ын шигшээ, 2010 оны «Европын лиг»-ийн шигшээ тоглолтыг дурдах нь зүй.