Австри-Унгар
бывшее государство Центральной Европы, 1867-1918 годы / From Wikipedia, the free encyclopedia
Австри-Унгарын Эзэнт Улс (Герман: Österreichisch-Ungarische Monarchie [ˈøːstəʁaɪ̯çɪʃ-ˈʊŋɡaʁɪʃə monaʁˈçiː], Унгар: Osztrák-Magyar Monarchia) товчоор Австри-Унгар, албан бусаар бас kaiserlich und königlich (Хаант ба Хант Улс), Doppelmonarchie (Давхар Эзэнт Улс) гэж нэрлэгдэх энэхүү улс нь Төв ба Зүүн Өмнөд Европт 1867 оноос 1918 оны хооронд оршин тогтносон бодит холбоотон улс байв. Энэхүү улс нь 1867 оны зургаадугаар сарын 8-ны Австри-Унгарын тохиролцоог үндэслэн (1867 оны арванхоёрдугаар сарын 21-нд Австри Улсад үндсэн хуулиар хэрэгжүүлсэн) Австрийн Хаант Улсыг улсуудын холбоо[1] болгон өөрчилснөөр бий болсон бөгөөд 1918 оны аравдугаар сарын 31-нийг хүртэл (реал холбооноос Унгар Улс гарсан) оршин тогтножээ.
Австри-Унгарын Эзэнт Улс Герман: Österreichisch-Ungarische Monarchie Унгар: Osztrák-Magyar Monarchia 1867–1918 он | |||||||
---|---|---|---|---|---|---|---|
| |||||||
Бүрэлдэхүүнд нь: Эзэнт Улсын Зөвлөлд төлөөлөл бүхий Хант Улсууд ба Улсууд (Цислейтани) ба Унгарын Гэгээн Иштваны Титэмт Улсууд (Транслейтани) ба Босни-Херцеговина (1878 оноос захиргаандаа оруулсан, 1908 онд өөртөө нэгтгэн авсан) | |||||||
Цаг тооны хэлхээс | |||||||
| |||||||
Үндсэн хууль | Прагматик санкц Итгэмжлэх хууль (хамтын үндсэн хууль байхгүй) | ||||||
Албан хэл | Герман ба унгар мөн түүнчлэн Австри талдаа орон нутагт хэрэглэгдэх хэлнүүд: польш, бохеми, сербохорват, словени, румын, рутени, итали | ||||||
Нийслэлүүд | Будапешт ба Вена | ||||||
Засаглалын хэлбэр | Реал холбоон дахь хоёр үндсэн хуульт хаант засаглал | ||||||
Төрийн тэргүүн | Австрийн хаан ба Унгарын хан | ||||||
Засгийн газрын тэргүүн | байхгүй; засаг захиргааны зохицуулагч: хамтарсан яамдын зөвлөлийн удирдлагууд | ||||||
Газар нутгийн талбай | 675.964,89 км² | ||||||
Хүн амын тоо 1910 он | 51.356.465 | ||||||
Хүн амын нягтрал | 76 хүн км² тутамд | ||||||
Байгуулагдсан | 1867 оны 6 сарын 8 буюу 12 сарын 21 | ||||||
Задарсан | 1918 оны 10 сарын 31 | ||||||
Төрийн дуулал | Австрийн хааны дууллыг үзнэ үү | ||||||
Мөнгөн тэмдэгт | 1 талер (нэгдлийн талер) = 1½ гулден = 150 шинэ кройцер; 1892/1900 оноос: 1 крон = 100 хеллер | ||||||
Газрын зураг | |||||||
|
Австри-Унгарын эзэнт улс нь «Эзэнт Улсын Зөвлөлд төлөөлөл бүхий Хант Улсууд ба Улсууд» - албан бусаар Цислейтани - (1915 оноос эхэлж албаны ёсоор Австри хэмээн нэрлэх болсон) ба «Унгарын Гэгээн Иштваны Титэмт Улсууд» - албан бусаар Транслейтани - гэсэн хоёр улсаас бүрдэж байв. Үүн дээр 1878 оноос хойш Австрийн эзэлсэн Босни-Херцеговинын нутаг дэвсгэр нэмэгдэх бөгөөд энэ улс нь 1908 онд удаан үргэлжилсэн хэлэлцээрийн дараа кондоминиум байхаар тохирч эзэнт улсад үлджээ. Үндсэн хуулийн эрх зүйн тэнцвэрт байдлыг хадгалах, хангах, хэм хэмжээгээ ижил түвшинд байлгахыг хоёр талаас хоёулаа хүлээн зөвшөөрөв. Хамтын төрийн тэргүүн нь Австрийн хаан ба Хабсбург-Лотарингийн удмын Унгарын хан байхаар тогтов.
Австри-Унгар нь 1908 онд Босни ба Херцеговиныг өөртөө нэгтгэсний дараа 676.000 км² нутаг дэвсгэртэй болсон нь европ тивдээ газар нутгаараа хоёр дахь том (Оросын Хаант Улсын дараа), нийт 52,8 сая хүн амтайгаараа (1914 онд) мөн тивийн гурав дугаар том (Хаант Орос ба Германы Хаант Улсын дараа) улс байв. Тус улсын нутаг дэвсгэрт өнөөгийн Австри, Унгар, Чех (Хлучины хязгаар орохгүй), Словак, Словени, Хорват, Босни ба Херцеговина болон өнөөгийн Румын Улсын нутгийн хэсэг (Трансильвани, Банат, Крайшийн хязгаар, Сатмарын зүүн хэсэг, Өмнөд Мармарош, Өмнөд Буковина), Монтенегрогийн эргийн суурингууд, Польшийн Баруун Галици, Украины (Зүүн Галици, Карпатын Русь ба Умард Буковина), Италийн Трентино-Өмнөд Тирол болон Фриули-Венец Жулиа, Сербийн өөртөө засах аймаг Воеводина зэргийн улсууд болон бүс нутгууд багтаж байлаа.
Дэлхийн нэгдүгээр дайн, 1918 оны аравдугаар сарын сүүлээр Чехословак, Словени, Хорват ба Серби Улс, Герман-Австри Улсуудын тусгаар тогтнол болон Галицийн уналт, мөн оны аравдугаар сарын 31-нд Реал холбооноос Унгарын салан тусгаарласан, мөн түүнчлэн 1919 оны Сен-Жермений гэрээ ба 1920 оны Трианоны гэрээ зэргийн олон шалтгаанаас шалтгаалан Австри-Унгарын Эзэнт Улс нь задрасан байна.
Тус эзэнт улсын дараах улс болох Герман-Австрийн Бүгд Найрамдах Улс («Үлдэгдэл Австри» гэх) нь австрийн нэрийг авч үлдэхийн зэрэгцээгээр хаант засгийг халан (Чехословактай адил) бүгд найрамдах засагт шилжихийн сацуу, жирийн иргэн болохоос татгалзсан Хабсбургийн хан мэтийг улсын нутаг дэвсгэрээс хөөсөн ажээ. Удаах арван жилийн туршлага болон өнөөгийн австрийн өнцгөөс эсвэл бусад тусдаа гарсан залгамжлагч улсуудын зүгээс дийлэнх нь Австри-Унгарын Эзэнт Улсын талаар эерэгээр дурсан санагалздаг аж.