Манчестер Сити
From Wikipedia, the free encyclopedia
Хөлбөмбөгийн Манчестер Сити баг (Англи: Manchester City Football Club) нь Английн Премьер лигт тоглодог хөлбөмбөгийн баг юм.
Бүтэн нэр | Хөлбөмбөгийн Манчестер Сити баг | |||
---|---|---|---|---|
Хоч нэр | хотын оршин суугчид | |||
Байгуулагдсан | 1880, St Mark's (West Gorton) | |||
Цэнгэлдэх хүрээлэн | Сити оф Манчестер Манчестер Англи (Багтаамж: 47,726[1]) | |||
Эзэн | Шейх Мансур бин Зайед аль-Нахьян | |||
Ерөнхийлөгч | Халдун аль-Мубарак | |||
Менежер | Роберто Манчини | |||
Ахлагч | Венсан Компани | |||
Лиг | Премьер лиг | |||
2018–19 | Премьер лиг, 1 дугаар байр | |||
| ||||
Энэ улирал |
Анх 1880 оны арваннэгдүгээр сард St. Mark's (West Gorton) нэртэйгээр тоглолтоо хийж байсан гэдэг бөгөөд 1887 оноос 1894 оныг хүртэл Ardwick Association Football Club (Эрдрюкийн Хөлбөмбөгийн баг) нэрээр явсаар өнөөгийн нэрээ олсон түүхтэй юм. Тус баг 1960 оны сүүл болон 1970 оны эхэн дунд үеүүдэд шилдэг амжилтуудаа үзүүлж байсан бөгөөд энэ хугацаанд «Лигийн АШТ», «АХХ-ны цом», «Лигийн цом» болон Европын цомтой багуудын цом зэрэг том тэмцээнүүдэд Жо Мерсер, Малкольм Аллисон нарын удирдлаган дор Колин Белл, Майк Саммерби болон Францис Ли нарын шилдэг тоглогчдоор ахлуулсан бүрэлдэхүүн аваргалсан байдаг байна.
Манчестер Сити 1976 онд «Лигийн цомд» түрүүлсэнээс хойш томоохон тэмцээний түрүүг аваагүй л байгаа. 1995-96 оны улирлаар хангалтгүй тоглолт үзүүлэн Премьер лигээс унаж гурван жилийн хугацаанд доод дивизүүдэд тоглохдоо мөн л адил тааруухан амжилт үзүүлж байсныг дурдах юун. 2008 онд «Абу Даби Юнайтед групп»-т худалдагдсанаар энэ багийн санхүүгийн байдал хүчирхэгжин олон тооны шилдэг тоглогчдыг бүрэлдэхүүндээ нэгтгэсэн наймааг дараалан хийсээр байгаа юм. Тус багийг одоо Италийн шилдэг мэргэжилтэн [Роберто Манчини]] дасгалжуулж байгаа.