2011-12 оны Премьер лиг
From Wikipedia, the free encyclopedia
2011-12 оны Премьер лиг (Англи: 2011–12 Premier League) нь 1992 оноос хойшхи хорь дахь удаагийн Премьер лигийн улирал юм. 2011-12 оны улирлын тэмцээний тов 2011 оны зургаадугаар сарын 17-ны гарсан[2] бөгөөд 2011 оны наймдугаар сарын 13-наас 2012 оны тавдугаар сарын 13-ны хооронд үргэлжлэх юм. 19 дэх удаагаа лигийн түрүү авсан Манчестер Юнайтед баг аварга цолыг хамгаалан тоглож буй.
Quick Facts Тэмцээн, Улирал ...
Тэмцээн | Премьер лиг |
---|---|
Улирал | 2011–12 |
Тоглолт | 284 |
Нийт гоолын тоо | 795 (тоглолт бүрд 2.8) |
Мэргэн бууч | Робин Ван Перси (26 гоол) |
Өөрийн талбай дахь хамгийн том ялалт | Манчестер Юнайтед 8–2 Арсенал Фулхэм 6–0 Куинз Парк Рейнжерс |
Айлын талбай дахь хамгийн том ялалт | Манчестер Юнайтед 1–6 Манчестер Сити Болтон Уондерерс 0–5 Манчестер Юнайтед Фулхэм 0–5 Манчестер Юнайтед Вулверхэмптон Уондерерс 0–5 Манчестер Юнайтед |
Олон гоол орсон тоглолт | Манчестер Юнайтед 8–2 Арсенал (10 гоол) |
Хамгийн олон дараалан хожсон | 7 тоглолт[1] Манчестер Сити |
Хамгийн олон дараалан хожигдолгүй | 14 тоглолт[1] Манчестер Сити |
Хамгийн олон дараалан хожил аваагүй | 9 тоглолт[1] Уиган Атлетик |
Хамгийн олон дараалан хожигдсон | 8 тоглолт[1] Уиган Атлетик |
Хамгийн их үзэгчид | 75,627[1] Манчестер Юнайтед 4–1 Вулверхэмптон Уондерерс |
Хамгийн бага үзэгчид | 15,195[1] Куинз Парк Рейнжерс 0–4 Болтон Уондерерс |
Дундаж үзэгчид | 34,442[1] |
← 2010–11 |
Close
Лигт 20 баг тоглох ба үүний арвандолоо нь 2010–11 оны улиралд тоглож байсан, гурав нь Лигийн АШТ-ээс дэвшсэн баг. Дэвшсэн багуудыг өнгөрөгч улирлын Лигийн АШТ-ий аварга Куинз Парк Рейнжерс, дэд аварга Норвич Сити шууд дэвшин бүрдүүлсэн бол плей-оффын шатнаас Суонси Сити Редингийг 4–2 харьцаагаар ялж дэвших эрхээ авсан юм.[3]