Арсенал (хөлбөмбөгийн баг)
From Wikipedia, the free encyclopedia
Хөлбөмбөгийн Арсенал клуб (Англи: Arsenal Football Club) нь Английн хөлбөмбөгийн клуб бөгөөд Лондон хотын хойд нутгаас гаралтай. Арсенал нь одоо Премьер лигт тоглодог бөгөөд Нэгдүгээр дивиз болон Премьер лигт нийт 13 удаа, АХХ-ны цомд 10 удаа түрүүлсэн Английн тэргүүн зэрэглэлийн клуб юм. Тус клуб Премьер лигт нэг ч хожигдолгүйгээр түрүүлж байсан клубийн нэг.
Бүтэн нэр | Арсенал клуб | |||
---|---|---|---|---|
Хоч нэр | Их буучид | |||
Байгуулагдсан | 1886 он | |||
Цэнгэлдэх хүрээлэн | Эмирейтс, Лондон (Багтаамж: 59,867) | |||
Эзэн | Кроенке Спорт ба Энтертайнмент[1] | |||
Ерөнхийлөгч | Сир Чипс Кесвик | |||
Менежер | Унай Эмери | |||
Ахлагч | Лоран Кошельни | |||
Лиг | Премьер лиг | |||
2018–19 | 20 багаас 5-р байр | |||
Цахим хуудас | Клубийн цахим хуудас | |||
| ||||
Арсенал клуб 1886 онд байгуулагдсан бөгөөд Хөлбөмбөгийн Лигт тоглосон өмнөд бүсийн анхны клуб бөгөөд 1930 оноос завсаргүй дөрвөн удаа тэргүүн лигт түрүүлэх үедээ хоёр удаа АХХ-ны цомын эзэн болж байв. 1970-71 оны улиралд лиг болон холбооны цом түрүүлснээрээ хорьдугаар зуун гараад лиг болон цомд давхар түрүүлсэн хоёр дахь клуб болсон ба 1998, 2002 онд онд мөн л дээрх амжилтаа давтсан билээ. 2006 оны Аваргуудын лигийн шигшээ тоглолтонд шалгарсан нь Лондоны клубүүдээс анхны тохиолдол байв.