Английн хөлбөмбөгийн үндэсний шигшээ баг
From Wikipedia, the free encyclopedia
Английн хөлбөмбөгийн үндэсний шигшээ баг (англи. England national football team) нь олон улсын хэмжээний хөлбөмбөгийн тэмцээнд Английн хөлбөмбөгийн холбоог төлөөлж оролцдог баг. Англи болон Шотландыг дэлхийн хамгийн анхны хөлбөмбөгийн шигшээ баг гэдэг ба олон улсын хөлбөмбөгийн тэмцээн анх 1872 онд оролцсон гэдгээр нь тодорхойлж болох юм. Хамгийн олон шигшээ багуудыг эгнээндээ багтаасан Хэмжээгүй эрхт Хаант засагт Умард Ирландын Нэгдсэн вант улсын бүрэлдэхүүн билээ. Английн шигшээгийн цэнгэлдэх хүрээлэн нь «Уэмбли» ба ерөнхий дасгалжуулагч нь Фабио Капелло хэмээх эрхэм юм. ФИФА буюу «Олон Улсын Хөлбөмбөгийн холбооноос» дөрвөн жилд нэг удаа байгуулдаг Хөлбөмбөгийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд өдгөөг хүртэл долоон улсын үндэсний шигшээ баг түрүүлсэн байдгийн нэг нь 1966 онд тэмцээнийг зохион байгуулсан орон болох Англи юм. Тэд аваргын төлөөх тоглолтод тухайн үеийн Баруун Германтай үндсэн цагт тэнцэж нэмэлт цагт 4-2 харьцаагаар ялж байсан түүхтэй. Түүнээс хойш ДАШТ-д үзүүлсэн хамгийн сайн амжилт нь 1990 оны дөрөвдүгээр байр юм. Европын Аварга шалгаруулах тэмцээнд 1968 ба 1996 онуудад хагас шигшээд шалгарч байсан байна. Английн шигшээ баг Нэгдсэн улсын бүрэлдэхүүн улсын хооронд явагддаг Бритиш Хоом Чемпионшип нэртэй тэмцээнд хамгийн олон буюу 54 ялж байв. ФИФА-гийн болоод Э-Л-Өү буюу Дэлхийн хөлбөмбөгийн эрэмбэ-ийн жагсаалтад тогтмол эхний аравт бичигддэг шигшээ баг ажээ.
Англи | |||
Хоч | Three Lions (Гурван Арслангууд) | ||
Эвсэл (тив) | УЕФА (Европ) | ||
Холбоо | Английн хөлбөмбөгийн холбоо | ||
Дасгалжуулагч | Пабио Капелло | ||
Ахлагч | Стивен Жеррард | ||
Домогт тоглогч |
Петер Шилтон (125) | ||
Домогт мэргэн бууч |
Бобби Чарлтон (49) | ||
Чансаа (ФИФА) | 7 | ||
| |||
Анхны тоглолт Шотланд Англи (1872 оны арваннэгдүгээр сарын 30-нд Шотландын Патрик хотноо) | |||
Илт ялалт Ирланд 0–13 Англи (1882 оны хоёрдугаар сарын 18-нд Ирландын Белфаст хотноо) | |||
Илт ялагдал Унгар 7–1 Англи (1954 оны тавдугаар сарын 23-нд Унгарын Будабешт хотноо) | |||
ДАШТ | |||
Оролцоо | 13 (Анх: 1950) | ||
Амжилт | Түрүү: 1966 | ||
Европын Аварга шалгаруулах тэмцээн | |||
Оролцоо | 7 (Анх: 1968) | ||
Амжилт | Гуравдугаар байр: 1968 Хагас шигшээ: 1996 |