Бохай улс
From Wikipedia, the free encyclopedia
Бохай (Хятад: 渤海 Bóhǎi) хэмээх Балхэ (сол. 발해, Balhae) нь Манжуур, Солонгосын хойгийн умард талд 698-926 оны хооронд 228 жил оршин тогтносон хаант улс байв. Улсын эзний цолыг ван гэнэ. 698 онд Тэ Жу-ён үүсгэн байгуулсан ба анх «Жинь» гэсэн нэртэй байгаад 713 оноос хойш «Бохай» хэмээгдэв.
Балхэ (Палхэ) / Бохай | |||||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
698–926 | |||||||||||||||||||
Нийслэл | Тунму уул (698–742) Дунд нийслэл (742–756) Дээд нийслэл (756–785) Дорнод нийслэл (785–793) Дээд нийслэл (793–926)[lower-alpha 1] | ||||||||||||||||||
Нийтлэг хэл | Когурё хэл (Солонгос), Өвөг-Тунгус, Сонгодог Хятад хэл (бичгийн) | ||||||||||||||||||
Шашин | Буддизм[6][7], Бөө мөргөл[8], Күнз[баримт хэрэгтэй] | ||||||||||||||||||
Төр засаг | Хаант засаг | ||||||||||||||||||
Хаан | |||||||||||||||||||
• 698–719 | Ку (Гао) (анхны) | ||||||||||||||||||
• 719–737 | Мү (Вү) | ||||||||||||||||||
• 737–793 | Мүнь (Вень) | ||||||||||||||||||
• 818–830 | Сонь (Шюань) | ||||||||||||||||||
• 907–926 | Тэ Инь-сонь (Да Иньжуань) (сүүлчийн) | ||||||||||||||||||
Түүх | |||||||||||||||||||
• Тэ Жу-ён цэргийн аян дайнаа эхлүүлэв | 696 | ||||||||||||||||||
• Тяньмэньлинд байгуулагдав | 698 | ||||||||||||||||||
• "Бохай" нэртэй болов | 713 | ||||||||||||||||||
• Сангён эзлэгдэв | 1 сарын 14, 926 | ||||||||||||||||||
Хүн ам | |||||||||||||||||||
• 10-р зуун | 1.5-4 сая | ||||||||||||||||||
| |||||||||||||||||||
Өнөөдөр | Хятад Умард Солонгос Орос |
Солонгос нэр | |||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|
Хангыл | 발해 | ||||||||
Ханжа | 渤海 | ||||||||
| |||||||||
Alternative Korean name | |||||||||
Хангыл | 진국 | ||||||||
Ханжа | 震國 | ||||||||
| |||||||||
Хятад нэр | |||||||||
Хятад хэл | 渤海 | ||||||||
| |||||||||
Орос нэр | |||||||||
Орос | Бохай | ||||||||
Латинчлал | Bohai | ||||||||
Манж нэр | |||||||||
Манж бичиг | ᡦᡠᡥᠠᡳ | ||||||||
Латинчлал | Puhai | ||||||||
Балхэгийн эхэн үе улс төр, цэрэг дайны талаар хятадын Тан улстай нягт холбоотой бол 8-р зууны төгсгөлөөс нөхөрсөгөөр зэрэгцэн оршжээ. Тан улс хожим Балхэг «Дорнод зүгт цэцэглэсэн улс» гэж тэмдэглэсэн байх ба соёл, улс төрийн харилцааны өв үлджээ. 926 онд Хидан Улсын дайралтад эзлэгдэн мөхөж, Хидан Улс болон дараагийн Зүрчидийн Алтан улсын мэдэлд хуучин Балхэгийн ард түмэн нь хамаарчээ. Балхэд солонгос, манж аль угсаатан ноёлох анги байсан нь маргаан мэтгээнтэй боловч ард түмэн нь аль алинаас нь бүрдсэн байсан нь гарцаагүй юм. Үүсгэн байгуулагч Тэ Жу-ёнг өвөг манж буюу мохэ, эсвэл өвөг солонгос буюу Когурёгийн хойч гэж мэтгэсээр байна.[9]