Их Монгол Улс
From Wikipedia, the free encyclopedia
Их Монгол Улс ᠶᠡᠬᠡ
ᠮᠣᠩᠭᠣᠯ
ᠤᠯᠤᠰ (1206-1635), мөн Монголын Эзэнт Гүрэн ᠮᠣᠩᠭᠣᠯ ᠤᠨ
ᠡᠵᠡᠨᠲᠦ
ᠭᠦᠷᠦᠨ (Англи: Mongol Empire, 1206-1260/1368) нь Ази, Европ тивийг тэгнэн оршсон, Монголын түүхэнд, хамгийн өргөн уудам газар нутагтай эзэнт гүрэн юм. Судлаачид ИМУ-н газар нутгийг 26,000,000 эсвэл 33,000,000 км2 хэмээн зөрүүтэй байдлаар тооцоолжээ. Их Британийн түүхчид Их Монгол Улсыг, газар нутгийн хэмжээгээрээ, Их Британийн эзэнт гүрний дараа орох, дэлхийн түүхэн дэх 2 дахь том эзэнт гүрэн гэж тэмдэглэсэн нь, дагаж орсон болон хараат буюу вассаль улс орон, овог, аймгуудыг оруулаагүй тооцсонтой холбоотой юм.
Их Монгол Улс ᠶᠡᠬᠡ ᠮᠣᠩᠭᠣᠯ ᠤᠯᠤᠰ | ||||||
| ||||||
Цаг тооны хэлхээс 1206 — 1635 он[lower-alpha 1] 1206 — 1260/1368 он[lower-alpha 2] | ||||||
| ||||||
Үндсэн хууль цааз | Их Засаг | |||||
Албан хэл | Монгол мөн түүнчлэн улсын нутаг дэвсгэрт хэрэглэгдэх томоохон хэлнүүд (түрэг[3], хятад, перс ба өөр бусад хэл) | |||||
Нийслэл | Аварга (1206–1235 он) Хархорум (1235–1260 он) Ханбалиг (1271–1368 он) | |||||
Төрийн хэлбэр | Хаант засаг (нүүдэлчдийн эзэнт гүрэн) | |||||
Төрийн тэргүүн – 1206–1227 он – 1229–1241 он – 1246–1248 он – 1251–1259 он – 1260–1294 он – 1333–1368 он |
Хаан (сонгох хаант улс) Чингис хаан Өгэдэй хаан Гүюг хаан Мөнх хаан Хубилай хаан Тогоонтөмөр хаан | |||||
Гүйцэтгэх засаглал | Их Хуралдай | |||||
Нутаг дэвсгэр – 1206 он[4] – 1227 он – 1294 он – 1309 он |
04.000.000 км² 12.000.000 км² (Чингис хаан нас барах үед) 23.500.000 км² (Хубилай хаан нас барах үе) 24.000.000 км² | |||||
Хүн амын тоо | 110 сая орчим (1279 он[5]) | |||||
Хүн амын нягтрал | 5 хүн км² тутамд (газар нутгийг 1294 оныхоор тооцсон) | |||||
Байгуулагдсан | 1206 он | |||||
Хуваагдсан | 1260 он | |||||
Мөнгөн тэмдэгт | Балыш[6] | |||||
Их Монгол Улсын нутаг дэвсгэр | ||||||
|
Анх 1206 онд Чингис Хааны байгуулсан ИМУ нь, алтан үедээ, наран ургах зүгээс наран жаргах зүг хүртэл, Номхон далайн эргээс Хар тэнгис, Дунай мөрний сав газар, өмнө зүгээс, Зүүн өмнөд Азийн болон далайн арлуудын хараат буюу вассаль орнууд, умард зүгт, Хойд мөсөн далай, Енисей мөрний сав газрын овог, аймгуудыг хамруулсан асар уудам газар нутгийг эрхшээн оршиж байлаа.
Ази, Европ тивийн олон арван улс, хэдэн зуун хот балгасыг байлдан дагуулж, сая сая иргэдийг хурааж, эрхшээлдээ оруулсан, монголчуудын цэргийн тоо нь 250'000-аас хэтэрч байсангүй.
Чингис Хаан төв Азид, одоогийн Монгол улсын газар нутаг дахь тархай бутархай олон арван нүүдэлчин аймгуудыг нэгтгэж, Зүрчидийн Алтан улс, Тангуд улс, Хорезмын эзэнт улсыг байлдан дагуулснаар, ИМУ-ын үүсэл хөгжлийн үндэс суурь тавигджээ.